Тэнгэрлэг цаг зохицуулалтЗагвар
Өөрийгөө хайрлах цаг гаргах нь
Бусдыг хайрлахын тулд бид эхлээд өөрсдийгөө хайрлаж чаддаг байх хэрэгтэй. Өөрийгөө хайрлах нь зөвхөн бие махбодын хувьд өөрийгөө халамжлахаас гадна сүнслэг байдал, сэтгэл хөдлөл, оюун санаа, сэтгэцийн эрүүл мэндийн хувьд өөрийгөө халамжлахыг хэлдэг. Бид өөрсдөдөө цаг зарцуулж эхлэх үед бидний амьдралаас Сүнслэг үр жимс илүү арвин ургах боломжтойг олж хардаг. Харин эсрэгээрээ өөртөө анхаарал халамж тавихгүй бол Сүнслэг үр жимс амьдралаасаа олж харах нь хэцүү тэмцэл мэт санагдаж эхэлдэг.
“Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй.” ~Галат 5:22-23 (АБ2013)
Өөртөө анхаарал тавихын тулд гэнэтийн өөрчлөлт хийх шаардлагагүй. Үүний тулд та хэд хэдэн энгийн зуршлыг бий болгосноор аяндаа энэ нь таны хэрэгцээнд нийцэж ирдэг.
Жишээлбэл, сүнслэг байдлын хувьд өөрийгөө халамжлахын тулд, Та өдөр бүр Библи уншиж, залбирч болно. Миний хувьд би өглөө чимээгүй цагаа хийхийг илүүд үздэг ч таны хувьд хамгийн боломжтой цагтаа л хийгээрэй гэж урамшуулж байна. Дараа танд хэрэгтэй байж болох илүү цагийг Бурхантай хамт өнгөрүүлэхийг эрмэлзээрэй. Жишээлбэл, би ямар нэг бэрхшээлтэй нүүр тулах үедээ тэмдэглэл хөтлөхөд илүү цаг зарцуулдаг.
Бие махбодын хувьд өөрийгөө халамжлах, унтах, идэх, дасгал хийх нь эрүүл байхын гол тулгуур баганууд юм. Тогтмол унтах цагтай байх, эрүүл хоол хүнс идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхэд цаг зарцуулах нь таны эрүүл мэндэд асар их өөрчлөлт авч ирэх болно. Тогтмол унтах цагтай болохын тулд утсан дээрээ "унтахдаа бэлдэх" давтамжтай сэрүүлгийг тохируулах гэх мэт энгийн зүйлсийг туршиж үзээрэй. Тэр цагтаа хангалттай унтаж амрахын тулд хэрэгжүүлэхийг хичээгээрэй.
Сэтгэл санааны хувьд өөртөө анхаарал халамж тавих, Бид ямар сэтгэл хөдлөлийн ачаа үүрч яваагаа ухамсарлах цаг гаргах хэрэгтэй бөгөөд ингэснээрээ бид тэдгээр ачаагаа Бурханд тогтмол өгч чадах юм.
“Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд хая.” ~1 Петр 5:7 (АБ2013)
Миний хувьд, би өглөөний залбирлын үеэрээ иймэрхүү сэтгэл хөдлөлийн цаг хамгийн их гаргадаг. Гэхдээ заримдаа, хийх зүйл маш их байдаг учраас тухайн өдрийнхөө төгсгөлд залбирах эсвэл сэтгэл хөдлөлийнхөө талаар найзтайгаа хуваалцах цаг гаргадаг.
Эцэст нь, сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал хандуулах, Бид оюун ухаандаа юуг хүлээн зөвшөөрч, мөн юуг тэнд үлдэхийг зөвшөөрч байгаагаа ухамсарлах хэрэгтэй.
Ром 12:2-т хэлсэнчлэн (АБ2013) бид оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байх ёстой талаар хэлсэн: “Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно.”
Энэ нь бид ертөнцөөс ирсэн худал хуурмаг, сөрөг мэдээг хүлээн авахаас татгалзаж, Христийн дотор Бурхан биднийг хэн гэж дуудаж буйд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн үг юм. Хэрэв та өөрийгөө хангалтгүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй, хайрлагдаагүй юм шиг санагдуулах ямар нэгэн бодол мэдрэмж дотор чинь төрөх үед та үнэхээр, бүрэн дүүрэн хайрлагдсан гэдэг Эзэний Үгийн үнэнээр тэдгээр сөрөг бодлуудтай тэмцэх хэрэгтэй!
“Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол чухам энэ л юм.” ~1 Иохан 3:1a (АБ2013)
Бурхан танд хайртай тийм ч учраас Тэр таныг өөрийгөө хайрлаасай гэж хүсдэг.
Хэрвээ танд энэ уншлагын төлөвлөгөө таалагдсан бол Тэнгэрлэг цаг зохицуулалт: Бурханы танд зориулсан хайрын төлөвлөгөөнд итгэхийн баяр хөөр төлөвлөгөө ч бас танд таалагдана гэж итгэж байна.
Тэнгэрлэг цаг зохицуулалт, ном нь танд хэрхэн Эзэн төвтэй цагийн менежмент хийх талаар илүү дэлгэрэнгүй ойлголт өгөх болно. Бага стресстэж их ивээгдэцгээе!
Энэхүү ном болон бусад эх сурвалжийн мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар хандана уу http://www.DivineTimeBook.com
Энэ төлөвлөгөөний тухай
Уламжлалт цагийн менежмент нь өөрийн хүч чадал, сахилга батаараа амьдралыг "хяналтад" байлгах зорилготой үед стресс үүсгэдэг. Гэхдээ бид Бурханд цаг заваа зориулах үед амар тайван ба амралт олж авдаг гэж Библид хэлдэг. Энэхүү 6 өдрийн төлөвлөгөөгөөр дамжуулан та Бурханд төвлөрсөн цагийн менежментийн хандлага нь Түүний баяр хөөр, амар амгаланг төдийгүй Түүний танд зориулан бэлдсэн бүх сайн сайхныг хүлээн авахад хэрхэн хөтөлж байгааг мэдэх болно.
More