Тэнгэрлэг цаг зохицуулалтЗагвар

Divine Time Management

6-с 3 дахь өдөр

Хэн болохыг хүсэхийнхээ төлөө биш харин хэн болох байр сууринаас амьдрах нь 

Өөрсдийгөө хэн болоход итгэдэг маань юу хийдэг болоод юу хийдэг талаараа ямар мэдрэмжтэй байхыг маань тодорхойлдог. Бурхан биднийг цаг заваа хэн болохыг хүсэхийн төлөөбиш харин хэн болох тэр байр сууринд зориуланашиглаасай гэж хүсдэг, тэгснээр бид Түүний дотор бүрэн дүүрэн аюулгүй байх боломжтой болно. 

Энэ нь хэн болохтой маань холбоотой оюун санааны дараах өөрчлөлтүүдийг биднээс шаарддаг:

  • Тодорхойгүй байдлын эсрэг тодорхой байдал 
  • Гадаад байдлын эсрэг дотоод байдал 
  • Харилцаа холбоотой байдлын эсрэг туйлын байдал 

Бидний хэн болох маань тодорхойгүй бөгөөд хормын төдийд л алдагдан эсвэл өөрчлөгдөх боломжтой гэж энэ дэлхий биднийг хуурдаг. Бурханы Үгэн дэх үнэн гэвэл Христ дотор хэн болох маань маш тодорхой. Галат 3:26-д хэлсэнчлэн, "Учир нь та нар Христ Есүст итгэх итгэлээр Бурханы хөвгүүд болсон ажээ." 

Гадаад байдал маань хэн болохыг минь тодорхойлдог гэдэг бол энэ дэлхийн худал мөн—хэр харагддаг, юуг өмчилдөг, эсвэл ямар ажил мэргэжилтэй болох гэх мэт. Библийн үнэн гэвэл Христ дотор дотоод хүнийхээ хувьд юуг өмчилдөг маань юунаас ч илүү чухал. Колоссай 3:12-т дотоод хүний маань зан чанар гадаад байдалд чимэг маань байх ёстой гэж хэлдэг: "Тиймээс Бурханаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдагсдын хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу дөлгөөн зан, тэвчээрийг өмс." 

Дэлхийн худал гэвэл, эргэн тойрныхоо хүмүүсээс бид "илүү дээр" эсвэл "хамаагүй дор"уу гэсэн харьцуулалт бидний хэн болохыг тодорхойлдог гэдэг аж. Гэвч Бичээсийн үнэн гэвэл бидний хэн болох маань тодорхой бас дэлхийн шүүлт ба харьцуулалтууд Бурханы хувьд ямар ч утга учиргүй зүйл аж. Филиппой 2:3-4-т ийнхүү хэлжээ: "Юуг ч аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар бүү хий. Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж, хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар." 

Цаг заваа хэрхэн өнгөрүүлдэг талаараа бодох үедээ хэн болох тан тодорхойгүй, гадаа байдлын төдий эсвэл харилцан хамааралтай гэж бодох хавханд та орсон байна уу? 

Тийм бол, хэн болох талаараа та хэрхэн өөрөөр бодож эхлэх мөн Бурхан доторх аюулгүй байдлын байр сууринаас цаг завынхаа талаар ямар шинэ сонголтуудыг хийж эхлэх боломжтой вэ?

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Divine Time Management

Уламжлалт цагийн менежмент нь өөрийн хүч чадал, сахилга батаараа амьдралыг "хяналтад" байлгах зорилготой үед стресс үүсгэдэг. Гэхдээ бид Бурханд цаг заваа зориулах үед амар тайван ба амралт олж авдаг гэж Библид хэлдэг. Энэхүү 6 өдрийн төлөвлөгөөгөөр дамжуулан та Бурханд төвлөрсөн цагийн менежментийн хандлага нь Түүний баяр хөөр, амар амгаланг төдийгүй Түүний танд зориулан бэлдсэн бүх сайн сайхныг хүлээн авахад хэрхэн хөтөлж байгааг мэдэх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Элизабет Грейс Сондерст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.divinetimebook.com/