Тэнгэрлэг цаг зохицуулалтЗагвар

Divine Time Management

6-с 5 дахь өдөр

Бусдыг хайрлахад цагаа зориул

Бусдыг хайрлах нь хамгийн сайнаараа цагаа зарцуулж байгаагийн нэг хэлбэр юм. Энэ нь биднийг Христийн дагалдагчдын нэг гэдгийг харуулах нэг чухал зүйл юм.

Иохан 13:35 “Бие биедээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно гэлээ.”

Харамсалтай нь бид бусадтай харилцах харилцаандаа тэр бүр Христ шиг байж чаддаггүй.

Өнөөдөр шинэ өдөр учраас яг одоо та цагаа бусдыг хайрлахад зориулна гэж амла. Амар тайвныг тогтоогч байна гэдгээ тангараглан амлалт өг.

Ром 12:18 “Та нарын зүгээс боломж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун.” Мөн Сургаалт Үгс 15:1 “Эелдэг хариулт уурыг зайлуулах. Эвгүй үгс хилэнг хөдөлгөх.”

Амар тайвныг тогтоогчийн хамгийн чухал зүйл бол үгээ зөв хэрэглэх явдал юм. Бидний ярианы өнгө дээрэлхүү байдаг уу эсвэл бид үзэл бодлоо хүндэтгэлтэйгээр илэрхийлдэг үү? Бид хүмүүст сайн сайхныг хүсдэг үү? эсвэл бузар мууг хүсдэг үү? Бид хэрүүл маргаантай нөхцөлд амар тайвныг бий болгохын тулд хэрхэн бодох, хэрхэн харилцах сонголтыг хийж чадна.

Бид хэн нэгний үг яриа, үйлдлийг буруутган чичлэхээсээ өмнө өөр рүүгээ өнгийн хараад бусдыг хайрлах сонголтыг хийж чадна. Магадгүй хэн нэгэн буруу таагүй зүйлийг хийсэн байж болно. Гэхдээ тэдний үйлдэлд үзүүлэх бидний сөрөг хандлага хэн нэгнийг гомдоох эсвэл худал ярихад хүргэж болно.

Матай 7:3 “Нүдэн дэх дүнзээ анзаараагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ?”

Та бусдыг хайрлахад цагаа зориулах нэг сайн арга бол өөр рүүгээ өнгийн хараад: Яг юу болов, яагаад ийм байдал үүсэх болов гэдгийг өөрөөсөө асуу. Гэмш, уучил. Бурханаас эдгэрлийг гуй. Тэгээд боломжтой бол нөгөө хүнтэйгээ ярилц. 

Эдгээр үйлдлүүд нь маш их цаг хугацаа, тэвчээр шаарддаг боловч биднийг хүнд хэцүү нөхцөл байдлын дунд ч сүйрлийн хүч биш харин Христийн хайр ба амар тайвны хүч удирдах болно. 

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Divine Time Management

Уламжлалт цагийн менежмент нь өөрийн хүч чадал, сахилга батаараа амьдралыг "хяналтад" байлгах зорилготой үед стресс үүсгэдэг. Гэхдээ бид Бурханд цаг заваа зориулах үед амар тайван ба амралт олж авдаг гэж Библид хэлдэг. Энэхүү 6 өдрийн төлөвлөгөөгөөр дамжуулан та Бурханд төвлөрсөн цагийн менежментийн хандлага нь Түүний баяр хөөр, амар амгаланг төдийгүй Түүний танд зориулан бэлдсэн бүх сайн сайхныг хүлээн авахад хэрхэн хөтөлж байгааг мэдэх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Элизабет Грейс Сондерст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.divinetimebook.com/