Тэнгэрлэг цаг зохицуулалтЗагвар

Divine Time Management

6-с 4 дахь өдөр

Бурханыг хайрлах цаг гаргах нь

Бухан бол сайн аав бөгөөд бидэнд Библийг удирдамж болгон өгсөн. Гэхдээ, Тэр бидэнд хэрхэн амьдрах гарын авлага өгчхөөд, буруу зүйл хийвэл шийтгэчхээд, дараа нь мөнхийн улсад уулзъя гэж хэлдэггүй. Бурханы туйлын хүсэл бол бидний алхам бүртэй хамт байх юм. Тиймээс бидний цагаа зориулах хамгийн чухал зүйл бол Бурханыг хайрлах юм.

Матай 22:37-38 “Тэр түүнд—“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.” Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн.’”

Тэгвэл Бурханыг хайрлахад цагаа хэрхэн зориулах вэ? Маш олон арга зам бий. Зарим нэг чухал гэснээс дурдвал: Магтаал, Үг, бас Залбирал.

Бид сүм чуулган дээрээ магтаал хүндлэл өргөхдөө эсвэл ууланд алхангаа магтаалын дуу сонсож байхдаа Бурхан гэж хэн болох, Түүнтэй харилцахдаа өөрийгөө хэн бэ гэдгээ санаж байх хэрэгтэй. Түүний агуу хүч чадал, сайн сайхан мөн Түүний биднийг ямар их хайрладгийг санах хэрэгтэй. Хүндлэл хайрын энэхүү сэтгэл нь бидний зүрхийг болон Бурханы зүрхийг баяр хөөрөөр дүүргэдэг.

Дуулал 27:4 “ЭЗЭНээс миний гуйсан, эрэх ганцхан зүйл гэвэл ЭЗЭНий гоо сайхныг харж, сүмд нь бясалган, Амьдралынхаа бүхий л өдрүүдэд ЭЗЭНий өргөөнд суух явдал.” 

Бид мөн Бурханыг хайрлах хайраа Үг судлалд зориулснаар харуулна.Библи уншихдаа бидэнд Бурхан гэж хэн болох, мөн Түүний биднээс юу хүсдэгийг илүү их ойлгох болно. Хамгийн чухал нь Бурхан биднээс юу хүсдэгийг мэдсэнээр Бурханыг хайрлахад цагаа зориулан Түүнд дуулгавартай байх явдал юм. 

1 Иохан 5:2-3 “ Бид Бурханыг хайрлаж, тушаалуудыг нь сахихдаа Бурханы хүүхдүүдийг хайрладгаа үүгээр мэднэ. Бурханыг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих явдал юм. Түүний тушаалууд хүнд дарамт биш билээ.” 

Мөн бид Бурханд цагаа зориулах гурав дахь арга бол залбиралд цаг гаргах юм. Залбирал бол миний хийх дуртай үйлдлүүдийн нэг бөгөөд би маш олон арга замаар залбирдаг. Жишээ нь, Өглөө бүр тэмдэглэл хөтлөнгөө бодол дотроо Бурхантай би юунд санаа зовж байна, юу хийх үү гэх мэтээр ярьдаг. Мөн би өдөр бүрийн залбиралдаа бусдын төлөө залбирдаг. Эцэст нь, би ажлын хүнд хэцүү нөхцөл байдалд хэрхэн хандахаас эхлээд ямар ч зүйлд Түүнийг магтан хүндэлж бүх зүйлийн төлөө талархан өдөржин Бурхантай ярилцдаг. 

Бид Бурханыг хайрлахад цагаа зориулбал эргээд Түүний хайрыг илүү ихээр мэдэрдэг. 

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Divine Time Management

Уламжлалт цагийн менежмент нь өөрийн хүч чадал, сахилга батаараа амьдралыг "хяналтад" байлгах зорилготой үед стресс үүсгэдэг. Гэхдээ бид Бурханд цаг заваа зориулах үед амар тайван ба амралт олж авдаг гэж Библид хэлдэг. Энэхүү 6 өдрийн төлөвлөгөөгөөр дамжуулан та Бурханд төвлөрсөн цагийн менежментийн хандлага нь Түүний баяр хөөр, амар амгаланг төдийгүй Түүний танд зориулан бэлдсэн бүх сайн сайхныг хүлээн авахад хэрхэн хөтөлж байгааг мэдэх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Элизабет Грейс Сондерст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.divinetimebook.com/