Тэнгэрлэг цаг зохицуулалтЗагвар
Бурханд цагаа даатга
Итгэлцэл гэдэг нь "хэн нэгний эсвэл ямар нэг зүйлийн найдвартай байдал, үнэн, чадварт итгэх хатуу итгэл" гэж тодорхойлогддог. Энэ үг Библид 150 гаруй удаа дурдагдсан байдаг. Библи дээр хэлдэг гол зүйлсийн нэг бол Эзэнд итгэх итгэлийн талаар байдаг. Библи дээр гардаг хүмүүс Эзэнд итгэж найдах үедээ Эзэний сайн сайхныг олж хардаг. Харин тэд Эзэнээс өөр зүйлд найдах үед, харамсалтай нь тийм ч сайн зүйлс болдоггүй.
Иеремиа 17:7-8 (АБ2013) ЭЗЭН итгэл найдвар нь байдаг хүн ерөөлтэй еэ!:
“Харин ЭЗЭНд итгэдэг,
ЭЗЭН итгэл найдвар нь байдаг хүн ерөөлтэй еэ!
Учир нь тэрээр усны дэргэд таригдсан мод мэт
Усан урсгалаар үндсээ өргөсгөж,
Халуун шатахад айхгүй;
Харин навчис нь ногоон.
Ган гачгийн жилд тэр түгшихгүй,
Үр жимс гаргахаа ч зогсохгүй.”
Тэгэхээр энэ хэсэгт бид цагийн хувьд Эзэнд итгэнэ гэдэг нь яг ямар утга санааг илэрхийлж байна вэ? Христэд итгэгчид бид ямар ажил хийх, хаашаа нүүх, хэн нэгэнтэй гэрлэх эсэх зэрэг томоохон шийдвэр гаргахдаа Бурханаас тусламж гуйх тухай боддог. Гэхдээ бид өдөр тутмын амьдралынхаа нарийн ширийн зүйлсийг Бурханаас гуйхаа мартдаг сул талтай.
Бурхан төвтэй цаг зохицуулалтын хэд хэдэн жишээг доор харуулъя:
- Цагийн хуваариа цэгцэл: Та амьдралаа юунд зориулж байна вэ. Эргэцүүлж бодоод илүү их эсвэл бага цаг зарцуулах хэрэгтэй гэж үзсэн талбарынхаа төлөө залбир.
- Бурхантай харилцах харилцаандаа хөрөнгө оруулалт хий: Тэнгэрлэг Эцэгтэйгээ холбогдохын тулд өдөр бүр Библи судалж, залбиран өөрийн үүрч буй бүхий л ачаагаа Түүнд даатгаарай.
- Эзэн дотор амрах: Долоо хоног бүрийн Амралтын өдөр болон бусад амрах ёстой цагтаа амрах цаг гаргаж, Бурхан танд санаа тавьдаг гэдэгт итгэлтэй байгаарай.
- Урагшлах: Та бусдын өмнө хэт их хариуцлага үүрсэн мэт санагдаж байгаа бол, өөрийн санаа тавьдаг хүмүүсийнхээ төлөө Эзэнээс тусламж гуйн Түүнд итгэн залбираарай. Хэрэв та хэт их ажлын ачаалалтай байгаа бол, бусдын хэрэгцээг хангахад илүү уян хатан, нээлттэй байхад тань туслахыг Бурханаас хүсээрэй.
Христэд итгэгчдийн хувьд цаг ашиглалт нь бид цагийн менежментийн хувьд өөртөө биш харин Бурханд итгэдэг гэдгээ харуулах ёстой.
Энэ төлөвлөгөөний тухай
Уламжлалт цагийн менежмент нь өөрийн хүч чадал, сахилга батаараа амьдралыг "хяналтад" байлгах зорилготой үед стресс үүсгэдэг. Гэхдээ бид Бурханд цаг заваа зориулах үед амар тайван ба амралт олж авдаг гэж Библид хэлдэг. Энэхүү 6 өдрийн төлөвлөгөөгөөр дамжуулан та Бурханд төвлөрсөн цагийн менежментийн хандлага нь Түүний баяр хөөр, амар амгаланг төдийгүй Түүний танд зориулан бэлдсэн бүх сайн сайхныг хүлээн авахад хэрхэн хөтөлж байгааг мэдэх болно.
More