Бидний оронд: Ивээлийн цагаас гаргасан мацаг барилтын тухай чимээгүй цагЗагвар

In Our Place: Lenten Devotions

14-с 8 дахь өдөр

Дууссан

Зарим Ром цэргүүдийн хувьд хүн төрөлхтний түүхийн хамгийн чухал өдрүүдийн нэг болох хоёр өдрүүд энгийн л мэт санагдсан. Дээгүүр Өнгөрөх баярын өмнөх өдөр Иерусалимд гурван олон нийтийн өмнөх цовдлолыг гүйцэтгэх нь тэдний таагүй үүрэг байсан. Тэд тохогдсон ажилаа аймшигтайгаар гүйцэтгэж бас үр бүтээмжийн хойноос хөөцөлдөн, золиосны хүний гар, хөлнүүдэд хадаасыг хадаж байсан.

Хоёр нь өвдөлт, үзэн ядалтандаа хашхирсан. Голын Нэгэн нь чимээгүйгээр өвдөлтөө тэсэн байж, нэгэнтээ Эцгээсээ тарчлаан зовоогчдыг нь уучилахыг чангаар гуйн залбирдаг. Есүсийг амьсгал хурааж байхад, цовдлолыг удирдан явуулж байсан зуутын дарга гэнэт өөрийнх нь өмнө хэн цовдлогдсоныг ойлгосон: "Түүний эсрэг талд нь зогсож байсан зуутын дарга Есүсийг эцсийн амьсгалаа хэрхэн авахыг хараад, -Энэ хүн үнэхээр Бурханы Хүү байсан байна! ’гэжээ" (Марк 15:39).

Тэр зуутын дарга тэр өдөр хуаран руугаа гурван зүйлийн хамт буцсан: цовдлогдсон хүний хувцаснаас тасдан хуваасан уранхай хэсэг, зүгээр нэг гэм зэмгүй хүн биш харин Бурханы Хүүг цовдолсон тэр дааж давшгүй хүнд гэмшил, мөн өөр шиг нь алуурчидад хүртэл оногддог уучлалын авралын зар.

Энэ гайхамшигтай зураглалаас та бидэнд авах зүйл маш их бий ч хоёр зүйл л бусдаасаа маш чухал. Нэгдүгээрт, Христийн цовдлол нь бидэнд гэм нүгэл маань ямар муу муухай болохыг харуулдаг. Хоёрдугаарт, түүний цовдлол нь бидэнд бүх хүмүүсийн уучлалын төлөөх төлөөс амжилттай төлөгдсөнийг харуулдаг. Дууссан. Сатан бол ялагдсан. Христ таныг чөлөөлсөн.

Бичээс

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

In Our Place: Lenten Devotions

Энэ уншлагын төлөвлөгөө нь Есүс Христийн бидний оронд хэрхэн зовлон эдлэсэн, яллагдсан, болон нас барсан тухай гайхамшигт түүхүүдийг эргэн сануулсан Мацаг барилтын үеийн тухай танд заах болно.

More

Ивээлийн цаг үйлчлэлийнхэндээ энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархъя. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: www.timeofgrace.org-с үзнэ үү