Бидний оронд: Ивээлийн цагаас гаргасан мацаг барилтын тухай чимээгүй цагЗагвар

Та бол мөнхийн
Хүн болохынхоо хувьд чухал зүйлүүдэд бид огт эргэлздэггүй, тийм биш гэж үү? Та машинаараа давхиж байгаад гэнэт тод улаан тормозны гэрлийг хараад "Өнөөдөр үрэлтийн хүчийг туршиж үздэг юм билүү?" гэсэн бодол таньд ерөөсөө ч төрдөггүй. Тормоз дээр та аль болох чанга гишгэдэг. Эсвэл та өглөө босоод "Дэлхийн татах хүч өнөөдөр татахаа болиод би аажмаар сансар огторгуй руу нисэх боловуу? " гэж боддоггүй. Гадаа гудамжны зам дээр гишгээд таны хөл газарт наалдана гэдэгт итгэдэг. Бидний амьдралыг тогтоон барьж байдаг дэлхийн зарчимд бид бага анхаарал хандуулах гээд байдаг. Гэвч хэрвээ Дахин амилалт огт болоогүй бол яах байсан бол?
Хэрэв Христ дахин амилаагүй байсан бол таны Христ итгэлийн талаархи мэддэг бүхэн чинь шуурган дахь суурьгүй байшингийн адил нуран унах болно. Хэрэв Христ дахин амилаагүй байсан бол хамгийн аймар зүйл болох: Таны гэм нүглүүд уучилагдахгүй үлдэж мөн тэдгээрийнхээ төлөө та шүүгдэх байсан. Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно. Хэрэв бид зөвхөн энэ амьдралдаа Христ дотор найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно, гэж Паул хэлсэн.
Гэхдээ дараах зүйлийг ойлго: Библид, " Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн " (1 Коринт 15:20). Есүс Христ бол анхны дахин амилсан Эзэн. Тэр сүнс болон махан биеээрээ булшнаас гарч ирсэн учраас, та бид мөнхийнх. Түүний дахин амилалт таны уучлалтыг баталгаажуулдаг. Түүний дахин амилалт таны амилалтыг баталгаажуулдаг.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ уншлагын төлөвлөгөө нь Есүс Христийн бидний оронд хэрхэн зовлон эдлэсэн, яллагдсан, болон нас барсан тухай гайхамшигт түүхүүдийг эргэн сануулсан Мацаг барилтын үеийн тухай танд заах болно.
More
Ивээлийн цаг үйлчлэлийнхэндээ энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархъя. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: www.timeofgrace.org-с үзнэ үү
Холбоотой төлөвлөгөө унших

Юу ч тохиолдсон Бурхан сайн гэдэгт итгэх нь

Бүх зүйл амар амгалан байна: Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг хүлээн авах нь

Амар тайвныг эрэлхийлэх нь

Есүс: Ялалтын минь туг

Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай

Загалмай & Титэм

Бурханыг сонсох нь