Бидний оронд: Ивээлийн цагаас гаргасан мацаг барилтын тухай чимээгүй цагЗагвар

Үнсэн Лхагва гариг
Магадгүй та хамт ажилладаг хүмүүсээ долоо хоногийн дундуурх цуглааныхаа маргааш нь ажил дээрээ духан дээрээ саарал толботой ирэхийг анзаарч байсан байх. Зарим Христчин сүмүүд Лентийн эхлэлийг тэмдэглэхийн тулд "Үнсэн Лхагва гариг" гэдэг нэр томъёог хэрэглээд зогсохгүй бид бүхний гэм, мөнх бус байдал, эдгээрийн төлөөс болон төлөгдөх ёстой байсан аймшигтай төлөөсийг бидэнд сануулахын тулд хүмүүст үнсний зуурмагыг түрхдэг.
Духандаа үнс түрхсэн, түрхээгүй энэ үеэр Эзний өмнө даруугаар өвдөг сөгдөн ирж, таньд Аврагч ямар их хэрэгтэйг мэдэн мөн үүнийг хүлээн зөвшөөрөх нь зохистой зүйл. "Би тоос шороо мэт өчүүхэн амьтан"(Эхлэл 18:27) гэж Абрахам нэгэнтээ хэлсэнчлэн, бид ч мөн адил.
Бурханаар бүтээгдсэн, Бурханы үгэн дотор амьдардаг, Бурханы хуулийн дор амьдардаг, мөн Бурханаар шүүгдэхийнхээ хувьд бид одоо тийм ч таатай байр сууринд байгаа биш. Төрөхөөсөө ч өмнө үе залгамжилсан гэм нүгэлтэй байдал маань биднийг Бурханы мэлмийн өмнө гэм буруутай болгодог бөгөөд, хүссэн хүсээгүй гэм нүглийг амьдралынхаа туршид бид нэмж үйлдсээр байдаг. Бидний гэм буруу Бурханы шийтгэлд биднийг тулгадаг--“Та буцаад үнс болон хувирна." Хамгийн хэцүү нь--"Та там руу очино."
Гэвч Лент баяр нь бидэнд Есүс Христын бидний өмнөөс зовлон, буруутгал, бас үхлийг амссан тэр гайхалтай түүхийг дэлгэн харуулдаг. Тэр бол энэ дэлхийн гэм нүглийг үүрсэн Бурханы Хурга юм. Тэр бол бидний гэм нүгэл, буруутгал, бас шийтгэлийг үүрсэн Бурханы Хурга юм. Мөн үнсийг минь ч гэсэн.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ уншлагын төлөвлөгөө нь Есүс Христийн бидний оронд хэрхэн зовлон эдлэсэн, яллагдсан, болон нас барсан тухай гайхамшигт түүхүүдийг эргэн сануулсан Мацаг барилтын үеийн тухай танд заах болно.
More
Ивээлийн цаг үйлчлэлийнхэндээ энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархъя. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: www.timeofgrace.org-с үзнэ үү
Холбоотой төлөвлөгөө унших

Юу ч тохиолдсон Бурхан сайн гэдэгт итгэх нь

Бүх зүйл амар амгалан байна: Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг хүлээн авах нь

Амар тайвныг эрэлхийлэх нь

Есүс: Ялалтын минь туг

Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай

Загалмай & Титэм

Бурханыг сонсох нь