Бидний оронд: Ивээлийн цагаас гаргасан мацаг барилтын тухай чимээгүй цагЗагвар

Зоригтой бай!
Бишрэн бас талархдаг Христчин хүмүүсийн хувьд Христын яруу алдартайгаар Иерусалим руу орсон Бүтэн сайнаас Дахин амилсан өдөр хүртэлх найман-өдрийн гайхамшигтай тэр хугацааг Ариун Долоо хоног гэж ихэвчлэн нэрлэдэг. Энэ нь бүтээлийг ч давахуйц, энэ ертөнцөд хийгдсэн Бурханы авралын үйлийн хамгийн агуу тэсрэлт байсан. Энэ нь хүн төрөлхтний хамгийн аюултай дайснууд болох: гэм, Сатан, үхэл, шүүлт, болон тамыг даван дийлсэн Аврагчийн маань барагдашгүй хүч чадлыг агуулсан.
Тэр долоо хоногийн туршид Есүсийн дагалдагчид асар их оюуны ачаалал дор байсан. Яг тэр үед Есүсийн тэдэнд хэлж байсан зүйл ойлгогдохгүй байсан ба ойлгосон зүйлс нь тэдний сонсохыг хүссэн тэр зүйлүүд байгаагүй. Тэр гайхалтай долоо хоногийн Пүрэв гаригт, тэд хамгийн сүүлчийн Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг Есүстэй хамт барьснаар тэмдэглэн, мөн хамгийн анхны Эзний зоогийг барьж, талх ба дарсаар дамжуулан бие ба цусыг хүлээн авсан. Үйлчлэгч- удирдагчийн хүчирхэг үлгэр дуурайллыг, нэг нэгээр нь тэдний шороотой хөлийг угааснаараа Есүс үзүүлсэн.
Энэхүү оройн ихэнх цаг сургаалийн цагт зориулагдсан. Энэ нь Эзэнд болон түүний хаанчлалд нээлттэй зүрх сэтгэлтэйгээр үйлчлэгч хэнийг ч хүлээж байдаг сүнсний тулаан болон бэрхшээлийн гашуун дүр зураг байсан. Гэвч энэ нь бас Итгэл дотроо Есүстэй нэгдмэл хэвээрээ байсан хүн бүрт ирэх эцсийн ялалтын тайван бас намуухан тунхаглал байсан. " Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун! Би ертөнцийг ялсан гэж айлдлаа" (Иохан 16:33).
Энэ нь зовж шаналж мөн айдас дунд буй бүх итгэгчидэд зориулсан итгэл найдвар юм. Бидний амьдрал Христ дотор нууцлагдмал гэж Библи бидэнд хэлдэг. Гаднаас нь харахад бидний амьдрал үр ашиггүй өнгөрч буй мэт санагдаж болно. Гэхдээ тэр бол төөрөгдөл. Үнэн хэрэгтээ бидний амьдрал, бидний итгэл найдвар, бидний харилцаанууд бүгдээрээ Христийн гайхамшигт гарт буй. Таны амьдрал зовлонгоор дүүрэн байх үед, зоригтой бай! Христ ялсан. Тэр ялсан учраас; та ч бас ялсан юм. Одоо амьсгаагаа гарга.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ уншлагын төлөвлөгөө нь Есүс Христийн бидний оронд хэрхэн зовлон эдлэсэн, яллагдсан, болон нас барсан тухай гайхамшигт түүхүүдийг эргэн сануулсан Мацаг барилтын үеийн тухай танд заах болно.
More
Ивээлийн цаг үйлчлэлийнхэндээ энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархъя. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: www.timeofgrace.org-с үзнэ үү
Холбоотой төлөвлөгөө унших

Юу ч тохиолдсон Бурхан сайн гэдэгт итгэх нь

Бүх зүйл амар амгалан байна: Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг хүлээн авах нь

Амар тайвныг эрэлхийлэх нь

Есүс: Ялалтын минь туг

Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай

Загалмай & Титэм

Бурханыг сонсох нь