Бидний оронд: Ивээлийн цагаас гаргасан мацаг барилтын тухай чимээгүй цагЗагвар

In Our Place: Lenten Devotions

14-с 11 дахь өдөр

Хэн үүнийг хийсэн бэ?

Есүс Христийн цовдлолд буруутгаад байвал маш олон хүмүүс буруутгагдах боломжтой. Израйлын шашны удирдагчид түүний шөнө дундын баривчилгааны хуйвалдааныг зохион байгуулсан. Иудас түүнийг үнссэнээрээ түүнээс урвасан. Иудейчүүдийн дээд зөвлөл түүнд санаанаасаа зохиосон ялыг үүрүүлсэн. Алуурчныг дуугүй болгохын тулд Ромын хуулийн тогтолцоо түүнийг золиослосон.

Энэ бүхний ард Бурхан Эцгийн шийтгэлийн мутар байсан гэдгийг мэдэх нь таныг цочроож байна уу? Тиймээ, үнэхээр тийм! Иш үзүүлэгч Исаиа Христийн зовлон эдлэлт мөн үхлийн үнэн утга учирыг бидэнд харуулсан. " Гэвч Түүнийг няцалж, өвтгөх ... Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгох нь Эзэний таалал байв" (Исаиа 53:10). Түүнийг үхэхэд хүргэсэн буруутнуудын тоонд бид бас ордог, учир нь бидний гэм нүгэл биднийг хамтрагч болгодог. Бурхан Эцэг Түүнийг бидний оронд шийтгэсэн бөгөөд дэлхийн гэм нүглүүд бүгдээрээ шийтгэлээ хүлээж байсан учраас Тэрээр нуруугаа ташуурдуулахаар тавьж улмаар хадааснуудыг өөртөө хадуулуулсан.

Гэвч Христийн шархаар бид эдгээгдсэн. Гайхамшигтай тэнгэрлэг солилцоогоор, бидний гэм буруу Түүнд тохогдож мөн Түүний ариун байдал бидэнд тохогдсон. Христэд итгэх таны итгэлээр дамжуулан, Эцэг одоо таныг Түүний Хүү шиг ариун, хэзээ ч гэм үйлдээгүй гэж хардаг.

Бичээс

Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

In Our Place: Lenten Devotions

Энэ уншлагын төлөвлөгөө нь Есүс Христийн бидний оронд хэрхэн зовлон эдлэсэн, яллагдсан, болон нас барсан тухай гайхамшигт түүхүүдийг эргэн сануулсан Мацаг барилтын үеийн тухай танд заах болно.

More

Ивээлийн цаг үйлчлэлийнхэндээ энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархъя. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: www.timeofgrace.org-с үзнэ үү