Бидний оронд: Ивээлийн цагаас гаргасан мацаг барилтын тухай чимээгүй цагЗагвар
Ямар ч ял байхгүй
Есүс Эзэн, Мөнхийн Бурхан хүний биеэр энэ дэлхий дээр төрж улмаар амьдрах болсон олон шалтгаан байсан. Гэвч үндсэн шалтгаан нь Еврей номын 2-р бүлэгт Еврейчүүдэд хандан бичсэнчлэн бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан тэдгээр хүмүүсийг чөлөөлөх юм.
Есүс бидний туулах байсан амьдралыг туулж, Бурханы болон дэлхийн хуулийн өмнө бууж өгч мөн тэдгээрийг бүгдийг нь төгс төгөлдөрөөр дагасан. Тэрээр өөрийнхөө биеийг зовлон ба тарчилалд зориулж, ингэснээр бидэнд оногдох байсан шийтгэлийг өөртөө тохогдохыг тэрээр мэдэж байсан. Эцэст нь, тэрээр үхэлд бууж өгч, энэхүү цовдлолоор дамжсан гайхамшигтай солилцоогоор бидний үхлийг тэр өөртөө үүрч мөн түүний гэм зэмгүй байдал биднийх болсон.
Үр дүнд нь? "Тиймд эдүгээ Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял байхгүй. Учир нь Христ Есүс доторх амийн Сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ" (Ром 8:1,2). Үүний улмаас одоо Бурханаас хэзээ ч айх хэрэггүй. Таны гэм нүгэл таны хийсэн сайн үйлээс огт хамааралгүйгээр, бүгдээрээ, бодитоор, үнэ төлбөргүйгээр, урт хугацааны өмнө уучилагдсан. Энэ нь өв залгамжлал болохоос хийснийхээ төлөө авч буй цалин хөлс биш. Энэ нь таных бөгөөд--үүнд итгэгч хэн бүхнийх болох боломжтой.
Бурхан үнэхээр таныг мэдээсэй гэж хүсдэг—ямар ч ял байхгүй гэдэг нь байхгүй л гэсэн үг. Та одоо гүнзгий амьсгалж болно.

Энэ төлөвлөгөөний тухай
Энэ уншлагын төлөвлөгөө нь Есүс Христийн бидний оронд хэрхэн зовлон эдлэсэн, яллагдсан, болон нас барсан тухай гайхамшигт түүхүүдийг эргэн сануулсан Мацаг барилтын үеийн тухай танд заах болно.
More
Ивээлийн цаг үйлчлэлийнхэндээ энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө талархъя. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: www.timeofgrace.org-с үзнэ үү