Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар

Advent: The Journey to Christmas

25-с 11 дахь өдөр

"За" гэж хэлсэн чинь юунаас үүдэлтэй за вэ?

Мариа үүнийг маш амархан мэт харагдуулсан. Тэрээр Бурханы Хүүг төрүүлэх болно гэдгийг нь тэнгэрэлч Габриел түүнд хэлэхэд тэр даруй Бурханы төлөвлөгөөнд бууж өгсөн хариултыг тэр өгдөг. Тийнхүү хэлж байхдаа Мариа юу бодож байсан бол? Үүний үр дүн нь таатай байх болно гэсэн баталгаа түүнд байгаагүй. Гэрлэхээр сүй тавьсан онгон эмэгтэй Есүсийг төрүүлэх, өсгөх нь ямар хэцүү байхыг мэдэж байсан нь лавтай. Мариагийн хүлээн авсан цорын ганц баталгаа нь Бурханы Үг байсан бөгөөд энэ нь түүнийг "за" гэж хэлэхэд хангалттай байлаа.

1 Перт 1-р бүлэгт, элч Паул хүнд хэцүү зүйлтэй нүүр тулах үед бидний итгэл илчлэгддэг хэмээн хэлдэг. Зовлонтой, тав тухгүй, ямар ч боломжгүй мэт санагдах нөхцөл байдлуудад итгэ найд хэмээн Бурхан биднээс олонтаа хүсдэг. Гэвч бид Мариагийн нэгэн адилаар хэр олонтаа хариулдаг билээ? Тэр бидний амьдрал, биднээр дамжуулан юу хийхийг хүсч байгаад Бурханд эргэлзэх эргэлзээ маань саад болох нь амархан байдаг. Бид шалгагдахыг хүсэж байж болох хэдий ч бид Бурханд хандан "за" гэж хэлээд гал дундуур алхахыг хүсэх болов уу?

Бурханд хариулах хариултынх нь төгсөлд юу байгааг Мариа хараахан ойлгоогүй байж болох хэдий ч тэр Түүнд найдсан байлаа. Үүний үр дүнд, Бурхан Есүсийг Мариагаар дамжуулан энэ дэлхий дээр ирүүлж, бидний гэмийн төлөөх уучлалыг бидэнд олгон, Бурхантай харилцах харилцааг маань эвлэрүүлсэн.

Энэ Христийн мэндэлсэн баярын үеэр Есүсийг төрүүлэх Бурханы төлөвлөгөөнд Мариа хэрхэн харилусан талаар сайтар тунгаан бод. Бурхан таны зүрх сэтгэлд ямар хэцүү зүйлийг таниар хийлгэхээр өгсөн бэ? Эмтэрсэн харилцааг сэргээх ч бай эсвэл Тэр танд өгсөн зорилгын дагуу итгэлээр алхам хийж алхах ч бай Бурханд хэлэх "за" гэдэг үгийн чинь төгсгөлд таны төсөөлсөнөөс ч хамаагүй илүү үр дүн хүлээж байгаа болохыг ойлгоорой.

Залбирал: Ааваа, Таны хүсэл төгс гэдэгт би итгэж байна. Хүсэл мөрөөдлийг маань Өөрийнхтэйгээ нийцүүлэн Өөрийнхөө хүслийг миний зүрх сэтгэлд оруулж өгөөч хэмээн би залбиран гуйж байна. Мариагаар дамжуулан надад өгсөн үлгэр жишээний тань төлөө Танд талархъя. Миний амьдралд зориулсан Таны төлөвлөгөөнд "за" гэж хэлэхэд хангалттай мэргэн оюун ухаан, зүрх зориг, итгэлийг надад өгөөч.

Эндээсѳнөөдрийн зургийг татаж авна уу. 

Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

Advent: The Journey to Christmas

Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь төрөлтөөр дамжуулан Бурханы амласан амлалтыг олж мэдэхийн тулд дараагийн 25 хоногийн турш хамтдаа аялцгаая.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Church of the Highlands-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.churchofthehighlands.com/