Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 115 дахь өдөр

БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛАХ

Бид хүүхдүүддээ Бурханы хайрыг үлгэрлэн харуулдаг нэгэн байх ёстой. Эцэг эхчүүд бол хүүхдүүддээ Бурханы талаар сургах хамгийн анхны сургалтын төлөвлөгөө нь байдаг. Биднээр л дамжуулан тэд маань гэр бүлийн талаархи ойлголтыг ойлгон бас тэдгээр нэр томъёог Тэнгэрлэг Эцэг болон Бурханы гэр бүл гэдэг ойлголтуудтай хамааруулан ойлгодог. Гэртээ хамт байдаг эцэг эх л тэнгэрт залрах Бурхан гэсэн ойлголтыг тэдний хувьд үлгэрлэж байдаг. Бид Бурханыг дагах бас золиос гарган —Тэрээр биднийг хайрладгын адилаар бие биенийгээ хайрлах нь үнэхээр чухал.

Хүүхдүүдээ өөрсдийнхөө үлгэр жишээгээр үлгэрлэн дагуулах бас бидний эргэн тойронд байгаа хүмүүсийг хайрлах нь маш чухал. Тэд таны бусдыг хэрхэн хайрлаж буйг харж чаддаг уу? Хэрэв тэд үүнийг тань харж чаддаггүй бол тэд амьдралдаа буй хүмүүсийг хайрлах хайраа харуулахыг төдийлөн хүсэхгүй.

Хүүхдүүдийнхээ дагах болов уу гэж найдсан тэр л үлгэр жишээг харуулагч Бурханлаг нэгэн бай.

Бичээс

Ѳдѳр 114Ѳдѳр 116

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com