Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 114 дахь өдөр

ШИЙТГЭЛҮҮДИЙН ҮЕД ХАЙРЛАХ

Буруу үйлдлүүдийн төлөө хүлээлгэх зовлон, өвдөлт эсвэл хохирол гэж шийгтэлийг тодорхойлж болно. Ерөнхийдөө энэ нь айдас төрүүлэхүйц байдаг. Завшаантай зүйл гэвэл, бидний гэмийн төлөөх шийтгэлийг хүлээн загалмай дээр нас барахын тулд Есүсийг бидэнд өгөх нь зохистойг Бурхан олж харсан. Түүний шүүлтийг айдсын үүднээс биднийг хараасай гэж Бурхан хүсдэггүй. Есүс тэр шийтгэлийг загалмай дээр үүрсэн. Хүмүүжил байдлаар гэмийн төлөөх шийтгэлийг хааяахан хүртэх хэдий ч, бид шийтгэгдэхгүй эсвэл хаягдахгүй.

Хүүхдүүддээ хийсэн зүйлсийнх нь төлөөх шийтгэлийг хүлээлгэх үедээ, шийтгэл болон хүмүүжлийн ялгааг сайтар тугнаан бодоорой. Шийтгэл нь харилцаанд түр зуурын завсарлагыг үүсгэдэг. Муу сонголтын үед ч хүртэл, Христийн золиосын улмаас Бурхан бидэнтэй хамт алхадагын адилаар тэдэнтэйгээ хамт алхахыг хүмүүжил гэнэ.

Шийтгэл хүлээлгэх замаар тэднээсээ тусгарлалтыг үүсгэхийн оронд, буруу сонголтуудыг хийх үед нь ч хүртэл хүүхдүүдтэйгээ хамтдаа алхах замаар Бурханы хайрыг харуул.

Бичээс

Ѳдѳр 113Ѳдѳр 115

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com