Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 116 дахь өдөр

БУРХАНААС ЭМЭЭХ

Эцэг эх байх тал дээр таны хамгийн ихээр айдаг зүйл юу вэ? Хичээл сургуульдаа амжилт гаргахгүй байх уу? Нийгмийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй байх уу? Мансууруулах бодис хэрэглэх үү? Сексийн хувьд цэвэр ариун бус байх уу? Айдас бол хүчтэй хөдөлгөгч хүч бөгөөд хэрэв бид болгоомжтой байхгүй бол айдсаасаа болж хүүхдийн хүмүүжлийн талаархи шийдвэрүүдийг гаргах аюултай. Хүүхдүүдийгээ ойлгох, шийтгэл оногдуулах болон Бурханд итгэх итгэлээр хүүхдүүдийнхээ асуудлуудыг шийдвэрлэхийн оронд магадгүй бид тэднийгээ хянаж тэр ч бүү хэл тэдний амьдралыг зохицуулж эхлэхийг оролдох болно. Энэ нь хэсэгхэн хугацаагаар бидний сэтгэл түгшихийг багасгах хэдий ч бусдаас хамааралтай эсвэл тэрслүү хүүхдүүд болгон тэднийг маань хувиргах аюултай.

Эзэнээс эмээх нь Бурханыг Бүтээгч болохыг бас хүмүүсийг Түүний бүтээл болохыг нь хүлээн зөвшөөрөхөөс эхлэдэг. Энэ нь гол үндсэн суурь учир нь бид өөрсдийнхөө мэргэн ухаан ямар их хязгаарлагдмал болохыг ойлгох хүртлээ бид Бурханаас хамааралтай байхын оронд өөрөөсөө хамааралтай байх гээд байдаг талтай. Бид Түүний хэмжээлшгүй эрх мэдэл болон эрхэм дээд чанарыг ойлгох үедээ бид өөрсдийнхөө хяналт хязгаартай болохыг хүлээн зөвшөөрч улмаар эцэг эх байх зовлонтой эсвэл айдас төрүүлэм асуудлуудад ч хүртэл бид Түүнд итгэх боломжтой болдог. Биднийг харж чадахгүй үед Тэрээр мөнхийн зорилгыг олж хардаг гэдэгт бид итгэх болно.

Бурханы зан чанар болон өөрсдийнхөө байр суурын талаар бид үнэн зөв ойлголттой байх үед хүүхдийн хүмүүжлийн талаар гаргах шийдвэрүүд маань ухаалаг байх болно.
Ѳдѳр 115Ѳдѳр 117

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com