Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 119 дахь өдөр

ӨРГӨЛҮҮД

Магадгүй бид Бурханд зориулан өөрсдийнхөө хийдэг зүйлс болох цуглаанд явах, өргөл өгөх,Библи судлалаа Түүнд зориулах онцгой хүндэтгэл мэтээр хардаг бөгөөд цаг хугацаа болон мөнгөөр өргөх бидний золиосыг Тэрээр үнэлэх болно гэж бид тооцоолдог. Тэрээр биднийг шагнах болно гэж тооцоолсноос болж эрхтэй гэсэн мэдрэмж төрөх боломжтой. Гэсэн хэдий ч, Бурханд бидний золиосууд хэрэггүй. Тэрээр тэр бүгдийг аль хэдийнээ өмчлөгч нь шүү дээ!

Бидний цаг зав болон хүүхдүүдийг оролцуулан бүх зүйл Бурханых болохыг таньж мэдэхийг жинхэнэ магтаал хүндлэл гэдэг. Зүрхний цохилт бүр Түүнээс ирэх бэлэг мөн. Энэ хараагаар харах нь өргөлөө жинхэнэ магтаал хүндлэл болгоход биднийг урамшуулдаг, учир нь энэ дэлхийн ямар ч зүйл бидэнд харъяалагддаггүй болохыг бид ойлгосон. Нигүүлслээр л дамжуулан бид Түүнтэй харилцах харилцаатай байх бас хамгийн түрүүнд эдгээр бэлгүүдээ Түүнд өргөх боломжтой болдог.

Бурханд буцаан өгөхөөр дуудагдах үедээ үүнд бүү дургүйц; харин үүнийгээ хайр болон итгэлээ илэрхийлэн харуулах боломж бас давуу тал гэдэг өнцгөөс нь хар.
Ѳдѳр 118Ѳдѳр 120

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com