Баяр Хөөрөө Сэргээх ньЗагвар
Авралынхаа баяр хөөрийг хуваалц
Ефес 2:10-ийг унш.
Хэрэв та баяр хөөрөө эргүүлэн авахыг хүсэж байгаа бол, 1) байхгүй байгааг нь хүлээн зөвшөөр тэгээд 2) үүнийхээ учир шалтгаанд дүгнэлт хий. Дараа нь, 3) буруу зүйлийг засаж залруул мөн 4) талархагч хандлагыг ологтун.
Өнөөдөр бидний ярилцах баяр хөөрөө эргүүлэн олж авах гурван өөр алхам байдаг.
Нэгдүгээрт, Бурхантай та өдөр бүр цагийг хамт өнгөрүүлэх хэрэгтэй.
Бурхан тантай хамт цагийг өнгөрүүлэхийг хүсдэг гэдгийг төсөөлөхөд хэцүү байж болох юм. Түүнд өөр санаа тавих асар олон зүйл байдаггүй гэж үү? Гэвч Бичээс даяар биднийг Өөрийнх нь оршихуйд ирэхийг Бурхан үргэлж урьж байдаг. Өдөр бүрийн чимээгүй цагийг өнгөрүүлэхээр дамжин баяр хөөр бидэнд ирдэг учир нь Түүний дуу хоолойг сонсоход бид суралцдаг бас амьдралдаа биднийг юу хийгээсэй гэж Тэр хүсдэг болохыг бид олж мэддэг. Бурхантай хэдий чинээ цагийг өнгөрүүлнэ төдий чинээ Түүнтэй нөхөрлөх нөхөрлөл тань гүнзгийрдэг.
Хоёрдугаарт, эргүүлэн өгөх арга замыг та олох хэрэгтэй. Ефес 2:10-т Библи ийнхүү хэлдэг: "Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ." (АБ2013) Хүнд хэцүү үед өөрөө өөр дээрээ төвлөрөх амархан байдаг. Гэвч үнэндээ, өөрөө өөр дээрээ төвлөрөх тусам төдий чинээгээр та баяр хөөрөө алддаг.
Би дэлхий даяар аялсан бөгөөд Есүс Христэд итгэх итгэлийнхээ төлөө хавчигдах хаалттай олон улсад би очиж байсан. Би юуг олж нээсэн гээч? Хавчигдах христитгэлтнүүд бол энэ дэлхий дээрх хамгийн баяр хөөртэй хүмүүс байдаг. Яагаад? Учир нь энэ тэдэнд үнэхээр гүн утга учиртай. Тэд зүгээр л нэг жирийн, "авбал ав эсвэл орхи" гэсэн христитгэлтнүүд биш. Магтах эрх ба Христ доторх эрх чөлөө нь тэдний хувьд үнэхээр гүн утга учиртай зүйл мөн. Мөн тэд асар их баяр хөөртэй хүмүүс.
Эргүүлэн өрөх ямар нэгэн атга замыг та олох хэрэгтэй. Нэгэнт та өөрөөсөө анхаарлаа авах үед баяр хѳѳр тань эргэн ирэх болно.
Хамгийн сүүлд нь, баяр хѳѳрөө эргүүлэн олж авахын тулд хэн нэгэнд та Есүсийн талаар хэлэх хэрэгтэй.
Найзынхаа авралын төлөө санаа тавьж эхлэхээс илүү хурдан баяр хѳѳрийг тань эргүүлэн авч ирэх зүйл гэж нэг ч үгүй. Эзэнийг хэн нэгэн хүлээн авах бүрд диваажинд баяр хөөрийн цэнгүүн болдог гэж Библи хэлдэг. Та үүнийг мэддэг үү? Лук 15:7-д, "Би та нарт хэлье. Мөн үүний адил, гэмших шаардлагагүй ерэн есөн зөвтөөс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно." гэдэг. Шугамыг давах тэр өдөрт тань танд зориулан тэнгэрт баяр хөөр болдог. Эзэнийг таньж мэдэхэд нь хэн нэгэнд туслах тэр өдөр зүрхэнд тань баяр хөөр болдог. Бусадтай хуваалцах үед тань баяр хѳѳр эргэн ирдэг.
Энэ залбирлыг өнөөдөр залбирагтун: "Ааваа, үзэн ядалтыг хайраар, гашуудлыг баяр хѳѳрөөр, хайхрамжгүй байдлыг энэрэнгүй байдлаар эргүүлэн өгөхөд надад туслаач. Эзэний баяр хөөр нүүрэн дээр минь илт байгааг хүмүүс хараад яагаад гэдгийг бас миний дотор байгаа найдварын талаар олж мэдэхийг хүсэх болтугай. Таны хэлсэн зүйлд дуулгавартай байхад надад туслаач. Амьдралд минь буй ивээлүүд дээрээ анхаарлаа төвлөрүүлэхэд надад туслаач тэгснээр Таны итгэмжит байдалд талархах хандлага надад бий болохын тулд юм. Авралын минь баяр хөөрийг сэргээгээч, тэгснээрээ тэр баяр хөөрийг би бусадтай хуваалцан бас Тантай харилцах харилцаагаар дамжуулан өөрсдийнхөө баяр хөөрийг олж авахад нь би тэдэнд туслах боломжтой болохын тулд аж. Есүс Христээр дамжуулан найдвар ба баяр хѳѳртэй байх боломжтойнхоо төлөө Танд талархъя. Амен."

Энэ төлөвлөгөөний тухай
Хэрвээ та амьдралдаа баяр хөөр хүсэж байгаа бол, юунд ямар хэмжээний цаг гаргах дээрээ тэнцвэртэй хандах хэрэгтэй. Пастор Рик танд амьдралдаа юуг оруулж, юу гаргахыг хэрхэн тохируулах талаар хуваалцах ба энэ нь та баяр хөөрөө алдах биш харин хэрхэн амьдралдаа урьж оруулахад туслах болно.
More
Рик Варрены 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.