Баяр Хөөрөө Сэргээх ньЗагвар
Алдагдсан баяр хөөрөө эргүүлэн олох нь
Ром 14:17-г унш.
Алдахад хамгийн амархан зүйл таны хувьд юу байдаг вэ? Нүдний шил чинь үү? Түлхүүр чинь үү? Эсвэл бодол санаа юу?
Алдахад хамгийн амархан байдаг зүйл бол баяр хөөр тань юм. Нэг л утасны дуудлага эсвэл и-мэйл, захидал эсвэл харилцан яриагаар та үүнийгээ алддаг. Зурагтаар зар сурталчилгааг үзээд та баяр хөөрөө алдаж болох юм. Энэ бол дэлхий дээрх хамгийн амархан алдагддаг зүйл мөн. Мөн олон нөхцөл байдалд байх асар олон хүмүүс үүнийг таниас хулгайлахаар хуйвалдан байдаг.
Бурханы хүүхдүүд баяр хөөрөөр дүүрэн бус байх үед энэ нь Бурханыг тийм ч сайнаар харагдуулдаггүй. Ууртай христитгэлтнүүд бол таагүй гэрчлэгчид байдаг. Тэд хэзээ ч үнэн сэтгэлээсээ инээмсэглэдэггүй учраас тэд гашуун цуунд усан баталгаа хийлгэсэн мэт харагддаг. Энэ нь Бурханыг таагүй харагдуулдаг.
Яагаад? Учир нь Бурхан биднийг өөрсдийнхөө төрх байдлаар гэрчлэгчид байгаасай гэж хүсдэг.
Христитгэлтэн хүний амьдралыг гурван үгээр дүгнэх боломжтой гэж Библи бидэнд хэлдэг: сайн сайхан, амар тайван, баяр хѳѳр. Ром 14:17-д, "Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал бус, харин Ариун Сүнс дор зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм." гэж хэлдэг.
Бодит байдал дээр, баяр хөөрөө та амархан алдаж болно бас үүнийгээ алдах хэдэн мянган арга замууд байдаг. Баяр хөөрийг тань хулгайлахуйц үүнийг унтраагч хэдэн мянган зүйл байдаг нь Бурханы эш үзүүлэгч болох Иеремиа шиг хүнийг ч хүртэл Гашуудал 5:15 дээр, "Зүрхний баяр хөөр маань зогсов." гэж хэлэхэд хүргэжээ.
Өнөөдөр та ийм байдалд байгаа эсэхийг тань би мэдэхгүй ч гал очоо алдсан мэт, өмнө байдаг байсан шигээ Бурхантай ойр байхгүй байгаа мэт, зүгээр л амьдралын эргүүлгээр эргэлдэн буй мэт мэдрэмж төрөхүйц улиралд өмнө нь байж үзсэн бол баяр хөөрөө олж авах ч бас амархан гэдгийг та мэдэх хэрэгтэй.
Тэгэхээр хэрхэн баяр хөөрөө эргүүлэн олж авах боломжтой вэ?
Таны хийх ёстой хамгийн эхний алхам бол үүнийгээ алдсан болохоо хүлээн зөвшөөрөх юм.
Та зүгээр л өнгөрснөө эргэн хараад өөрөөсөө хэдэн асуултыг асуугаарай: Яг одоо байгаагаас Бурхантай хамаагүй ойрхон байсан үе амьдралд тань байсан уу? Яг одоо байгаагаас Эзэн дотор та хамаагүй илүү баяр хөөртэй байсан үе амьдралд тань байсан уу?
Өөрчлөлтийг хийх цаг яг одоо ирээд байна. Гэвч өнгөрсөн үед байсан зүйлээ та алдсан гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс эхлэх ёстой. Энэ талаар Бурханаас та асууж болох юм; Тэр танд туслахаар хүлээж байгаа. Дуулал 51:12-т Давид ингэж залбирсан: "Авралынхаа баясгаланг надад сэргээж өгч, Хүсэл зоригийнхоо сүнсээр намайг тэтгээч.".

Энэ төлөвлөгөөний тухай
Хэрвээ та амьдралдаа баяр хөөр хүсэж байгаа бол, юунд ямар хэмжээний цаг гаргах дээрээ тэнцвэртэй хандах хэрэгтэй. Пастор Рик танд амьдралдаа юуг оруулж, юу гаргахыг хэрхэн тохируулах талаар хуваалцах ба энэ нь та баяр хөөрөө алдах биш харин хэрхэн амьдралдаа урьж оруулахад туслах болно.
More
Рик Варрены 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.