Баяр Хөөрөө Сэргээх ньЗагвар
Баяр хѳѳртэй байх нууц бол дуулгавартай байдал мөн
Гашуудал 3:40-г унш.
Баяр хөөр бол алдахад амархан зүйл мөн хэдий ч эргүүлж олж авахад мөн амархан зүйл. Баяр хөөрөө алдсан болохоо хүлээн зөвшөөрснийхөө дараа шалтгааныг нь та авч үзэх хэрэгтэй. Та амьдралаа хараад өөрөөсөө ийнхүү асуух хэрэгтэй, "Би баяр хөөрөө хэрхэн алдсан бэ? Баяр хөөрийг минь юу хулгайлж байна вэ?"
Амьдралаа нягтлан хар гэж Бичээс дээр олон удаа Библи бидэнд хэлдэг. Гашуудал 3:40-д, "Зам мөрөө нягтлаад, ЭЗЭНий зам уруу эргэцгээе." гэж хэлдэг.
Амьдралд баяр хөөрийг устгах хэдэн зуун зүйл байдаг хэдий ч хүмүүсийн амьдралаас түгээмэл байдаг хоёр зүйл болох тэнцвэргүй хуваарь ба ашиглагдаагүй билэг авьяасыг би олж харсан. Амралт ба ажил, оролт ба гаралтаа та тэнцвэржүүлэх ёстой. Мөн Бурханаас өгөгдсөн, онцгой билэг авьяасаа та ашиглах ёстой эсвэл та сэтгэл санаагаар унах болно. Ажилд тань ашиглагдахгүй байгаа билэг авьяасынхаа тэр хувийг авч үйлчлэлд ашиглагтун. Билэг авьяасын тань 25 хувиас бага хувийг ашиглах ажлыг та хийж байгаа бол ажлаасаа гар.
Хэрхэн баяр хөөрөө алдсан болохоо олж мэдэх үедээ буруу зүйлийг та засах хэрэгтэй болно.
Өөр бусад юунаас ч хурдан баяр хөөрийг тань хулгайлах зүйл юу болохыг та мэдэх үү? Энэ нь хийх ёстой зөв зүйл юу болохыг та мэдэж байгаа хэдий ч үүнийг хийдэггүй явдал юм.
Иаков 4:17-д Библи, "Тиймд зөвийг үйлдэхийг мэддэг хэр нь эс үйлдэгсдэд энэ нь нүгэл болой." гэж хэлдэг.
Тэгэхээр би танаас үүнийг асууя: Хийх ёстой зүйл юу болохыг нь мэддэг атлаа таны хийхгүй байгаа зүйл юу байна вэ? Бурхан таныг хий гэж хэлсэн атал таны хараахан хийж эхлээгүй байгаа зүйл юу байна вэ?
Байнга үргэлжилсээр байх, элбэг дэлбэг, бялхсан баяр хөөртэй байх нууц бол дуулгавартай байдал юм. Энэ бол Бурханы танд хий гэж хэлсэн зүйлийг хийх юм. Бурханы танаар хийлгэхээр хэлсэн зүйлийг хийх бүрд амьдрал тань баяр хѳѳрөөр дүүрэх болно.
Амьдралд тань буй сайн сайхан зүйлсийн талаар тунгаан бодох үедээ мөн та баяр хөөрөөр дүүрэх болно. Дуулал 126:3-т Давид, "ЭЗЭН бидэнд зориулан аугаа үйлсийг үйлдсэн. Бид баярлаж байна." гэж хэлдэг. Танд зориулан Бурханы хийсэн үйлсийн талаар тунгаан бодох тусам амьдралд тань төдий чинээ баяр хөөр ирэх болно. Яагаад? Учир нь энэ нь талархалтай байдлыг бий болгодог. Талархах хандлага бол хүнд байдаг хамгийн эрүүл сэтгэл хөдлөл юм.
Хэрэв та баяр хөөрөө эргүүлэн олж авахыг хүсвэл эхлээд энэ нь үгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөр, тэгээд шалтгааныг нь олж тогтоо. Тэгээд, буруу зүйлийг засан залруул мөн талархах хандлагыг олж авагтун. Маргааш бид баяр хөөрөө сэргээх хамгийн сүүлийн гурван алхмын талаар ярилцах болно.

Энэ төлөвлөгөөний тухай
Хэрвээ та амьдралдаа баяр хөөр хүсэж байгаа бол, юунд ямар хэмжээний цаг гаргах дээрээ тэнцвэртэй хандах хэрэгтэй. Пастор Рик танд амьдралдаа юуг оруулж, юу гаргахыг хэрхэн тохируулах талаар хуваалцах ба энэ нь та баяр хөөрөө алдах биш харин хэрхэн амьдралдаа урьж оруулахад туслах болно.
More
Рик Варрены 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.