Баяр Хөөрөө Сэргээх ньЗагвар
![Recovering Your Joy](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1279%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Юу ч болж байсан баяр хөөртэй байх
Филиппой 4:6-г унш.
Амьдралд баяр хөөрийн төрөлхийн хэрэгцээ гэж байдаг. Баяр хөөргүй амьдрал бол үнэхээр дааж давшгүй, ахадсан хүнд, тэсвэрлэшгүй аж. Баяр хөөр амьдралд маань их байхын хэрээр бид төдий чинээ үр бүтээлтэй байдаг гэж судалгаануудад харуулсан байдаг. "АНУ-ын мэдээ ба Дэлхийн тайлан" дээр хүмүүсийн амьдралд баяр хөөрийг үүсгэн бий болгох "баяр хөөрийн зөвлөгч нар"-ыг томоохон корпорацууд авч ажиллуулдаг болсон ба тэгснээрээ ажилчид нь улам илүү үр бүтээлтэй байхын тулд юм гэсэн нийтлэлийг би саяхан уншсан. Амьдралд тань баяр хѳѳр байх үед та улам илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй, бүтээлч сэтгэлгээтэй нэгэн байдаг нь үнэн.
Филиппой хэмээх богино ном болох — дөрвөн бүлэгт — Паул "баяр хѳѳр" гэдэг үгийг 16 удаа дурджээ. Гайхалтай зүйл гэвэл Карибын тэнгист амарч явахдаа Паул энэ номыг бичээгүй. Тэр Ромын шоронд цаазлагдахаар хүлээж байхдаа энэ номыг бичсэн. Амьдралынхаа хамгийн хэцүү хүнд өдрүүдэд тэр Библи дэх хамгийн эерэг номыг бичжээ.
Филиппой номд урам хугаралтыг маань унтраах бас гутралыг маань үргээхэд туслахуйц баяр хөөрийг бий болгох зургаан зүйлийг Паул бидэнд өгдөг. Санахад амархан байлгахын тулд би үүнийг — JOYFUL буюу баяр хөөртэй гэдэг үгэнд багтаасан. Өнөөдөр бид эхний гурвыг нь судлах болно.
J- Jettison буюу өнгөрснийхөө талаарх бүхий л харамслуудаа хая.
"Jettison" гэдэг үг нь "үнэ цэнгүй мэт хаях, шидэх, үгүй хийх гэсэн утгатай." Хэрэв та амьдралыг таалан хүртэхийг хүсэж байгаа бол зарим зүйлээ та хаях ёстой учир нь тэдгээр зүйл таныг сульдуулж, амьдралыг тань хүндрүүлж байна гэж Паул хэлдэг. Харамслаа март гэж Библи хэлдэг учир нь Бурхан ийнхүү үйлддэг — таныг алдаагаа хүлээн зөвшөөрмөгц уучлахыг Тэр сонгодог. Баяр хөөрөө эргүүлэн олж авах эхлэл өнгөрснөө тавьж явуулахаас тавигддаг. Филиппой 3:13-т, "Ах дүү нар аа, би өөрөө барьж авсан гэж боддоггүй, харин хийдэг ганц юм маань ардхаа мартаж, урдах өөдөө тэмүүлж," гэж хэлдэг.
О: Оmit буюу Ирээдүйнхээ талаарх бүхий л санаа зоволтуудаа үл хайхрагтун.
Одоо цагаа та таалан хүртэхийг хүсэж байгаа бол ирээдүйнхээ талаарх бүхий л санаа зоволтуудаа үл хайхрах ёстой. Санаа зовнил бол баяр хөөрийг унтраагч зүйлийн хамгийн агуу нь мөн гэдэг нь эргэлзээгүй. Та баяр хөөртэй байх атлаа санаа зовнилтой байх огт боломжгүй. Паулын эсэргүүцэгч дом нь эдгээр эшлэлүүд аж: "Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл." (Филиппой 4:6) Нэг бол та санаа зовно эсвэл та залбирч болно.
Ү: Yield буюу Өөрийгөө Бурханы зорилгод бууж өгөгтүн.
Хэрэв та зүгээр л урсгал даган хөвж байгаа, хаанаас ирсэн болохоо мэдэхгүй, хаашаа явж байгаагаа мэдэхгүй эсвэл яагаад энд байгаа болохоо мэдэхгүй байгаа бол амьдралдаа ямар ч баяр хөөргүй байх нь мэдээжийн хэрэг. Бидний амьдрах болсон өөрсдөөс маань хамаагүй давсан шалтгаан хүн бүрд л хэрэгтэй болдог. Энэ л бидэнд баяр хөөрийг авч ирдэг. Өөрөө өөрийнхөө төлөө амьдрах нь баяр хөөрийг авч ирдэггүй.
Паул бүхий л зүйлээ алдсан байх үед ч хүртэл түүнээс авч чадахгүй нэг зүйл байсан нь — амьдрал дахь түүний зорилго байсан. Филиппой 1:21-т Паул, "Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм." гэж хэлдэг.
Хэрэв та баяр хөөрөөр дүүрсэн амьдралаар амьдрахыг хүсэж байвал таны амьдрал дахь Бурханы зорилготой та нэгдэх хэрэгтэй. Бүтээгдсэн зорилгынхоо дагуу амьдарч эхлэх үед амьдрал хамаагүй ойлгомжтой болдог ба баяр хөөрийг олоход хамаагүй амархан болж ирдэг.

Энэ төлөвлөгөөний тухай
![Recovering Your Joy](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1279%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Хэрвээ та амьдралдаа баяр хөөр хүсэж байгаа бол, юунд ямар хэмжээний цаг гаргах дээрээ тэнцвэртэй хандах хэрэгтэй. Пастор Рик танд амьдралдаа юуг оруулж, юу гаргахыг хэрхэн тохируулах талаар хуваалцах ба энэ нь та баяр хөөрөө алдах биш харин хэрхэн амьдралдаа урьж оруулахад туслах болно.
More
Рик Варрены 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.