Баяр Хөөрөө Сэргээх ньЗагвар

Recovering Your Joy

5-с 1 дахь өдөр

Амьдралаа Мэдэр

1 Тимот 6:17 унш.

Магадгүй та яг одоо санхүүгийн асуудлаас болж маш их стресст орсон байж болох ч Бурхан таныг амьдралаа мэдэрч, таашаал авахыг хүссэн хэвээр байгаа.

Итгэгч хүний хувьд, мөс чанар тань цэвэр учраас амьдралаас таашаал авч чадна. Та Бурханы хайр дотор аюулгүй байгаа учраас амьдралаас таашаал авч чадна. Та сүмд хөгжилдөж, инээж болно. Есүстэй адилхан байхыг сурч буй найзуудтайгаа байхдаа та амьдралаас таашаал мэдэрч болно яагаад гэвэл тэд таныг буруутгах гэж оролдохгүй, энэ нь тэд бусдын ашиг сонирхлыг өөрийнхөөс түрүүнд тавьж байна гэсэн үг юм.

Харамсалтай нь, Бурхан амьдралаас авч буй хөгжилтэй зүйлсээс маань салгана гэж бодсондоо Бурханыг өөрийн амьдралдаа оруулдаггүй, Түүнийг дагадаггүй маш олон хүн байдаг. Тэдний бодлоор бол христ итгэгч болно гэдэг нь ахиж хэзээ шоу үдэшлэгт явахгүй, сүнслэг байх нь өрөвдөлтэй зүйл гэж боддог.

Хүмүүс амьдралдаа зугаацах зүйлсийг хийдэг ч, тэдгээр зүйлс нь өгөөж буурах хуулийн дагуу ажилладаг гэсэн үг. Тэд илүү их цаг хугацаа, илүү их мөнгө, илүү их энергиэ алдсаар л байдаг. Тэд явж, “Бид зугаацаж чадаж байна уу? гэдэг.”

Үнэн гэвэл, Бурхан “биднийг баясгах бүхнээр арвин хангагч” (1 Тимот 6:17б).

Бурхан таныг амьдралаасаа таашаал аваасай гэж хүсдэг!

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Recovering Your Joy

Хэрвээ та амьдралдаа баяр хөөр хүсэж байгаа бол, юунд ямар хэмжээний цаг гаргах дээрээ тэнцвэртэй хандах хэрэгтэй. Пастор Рик танд амьдралдаа юуг оруулж, юу гаргахыг хэрхэн тохируулах талаар хуваалцах ба энэ нь та баяр хөөрөө алдах биш харин хэрхэн амьдралдаа урьж оруулахад туслах болно.

More

Рик Варрены 2014 оны чимээгүй цагийн Библи судлал © Бүх эрх хамгаалагдсан. Зөвшөөрөлтэйгээр ашигласан болно.

Холбоотой төлөвлөгөө унших