Энд л Таныг хүлээн байна, Найдварын Адвент АянЗагвар

Waiting Here for You, An Advent Journey of Hope

7-с 7 дахь өдөр

ДАРУУ ЗАН ХҮН БҮРТ ЗОХИДОГ

ЭРГЭЦҮҮЛЭЛ

Есүс Хаадын Хаан атлаа, Тэр даруу зарц байдлаар ирсэн. Даруу зан гэж өөрийгөө бусдаас доор гэж үзэхийг хэлдэггүй, энэ нь Есүс таныг бусдаас илүү болгосон гэдэг бодит үнэнийг хэзээ ч мартахгүй байхыг хэлдэг. Тэгэхээр, хэрхэн Есүстэй улам адилхан болох вэ? Даруу сүнсийг хэрхэн бий болгох хэрэгтэй вэ?

Даруу зан бол Есүстэй хамт байсны дагавар бүтээгдэхүүн. Түүнтэй дотно алхагч хүн өөрийгөө бусдаас дээр гэж үзэхгүй. Есүсээр хайрлагдах, Түүнтэй харилцах харилцаанд уригдах нь өөрийгөө байх хэмжээгээр харахад болоод Түүний аядуу зөөлөн байдал ба нигүүлсэлд шаардагдах зүйл мөн.

Даруу байх нь сул дорой байх шаардлагатай гэсэн үг биш. Түүнийх болохынхоо хувьд өөртөө итгэлтэй байхад шаардлагатай бүхнийг Бурхан танд аль хэдийнээ өгсөн. Бардам нэгэн Бурханы Нэрийг магтан үнэхээр өндөрт өргөж чадахгүй. Гэсэн хэдий ч Тэр даруу нэгнийг огт өөр хэмжээнд хүргэн өргөмжилдөг.

ТУНГААН БОДОХ БА ЗАЛБИРАХ

Даруу байдлын хувийн залхмаар жагсаалт

Есүс, магтагдах гэсэн хүслээс минь намайг чөлөөлөөч.
Есүс, хүндлэгдэх гэсэн хүслээс минь намайг чөлөөлөөч.

Есүс, илүү үзэгдэх гэсэн хүслээс минь намайг чөлөөлөөч.
Есүс, зөвлөгөө өгдөг нэгэн байх хүслээс минь намайг чөлөөлөөч.
Есүс, хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүслээс минь намайг чөлөөлөөч.

Есүс, тав тухыг болоод амар тайвныг бусдад олгох гэсэн хүслээс минь намайг чөлөөлөөч.
Есүс, доромжлогдох вий гэсэн айдсаас минь намайг чөлөөлөөч.
Есүс, шүүмжлэгдэх вий гэсэн айдсаас минь намайг чөлөөлөөч.
Есүс, алгасагдах вий гэсэн айдсаас минь намайг чөлөөлөөч.
Есүс, мартагдах вий гэсэн айдсаас минь намайг чөлөөлөөч.
Есүс, ганцаардах вий гэсэн айдсаас минь намайг чөлөөлөөч.

Есүс, шархлах вий гэсэн айдсаас минь намайг чөлөөлөөч.
Есүс, зовох вий гэсэн айдсаас минь намайг чөлөөлж өгөөч.


Есүс, бусад хүмүүс надаас илүүгээр хайрлагдаасай гэсэн хүслийг надад өгөөч.

Есүс, би хойш тавигдсан байхад бусад хүмүүс сонгогдоосой гэсэн хүслийг надад өгөөч.

Есүс, би үл анзаарагдсан байхад бусад хүмүүс магтагдаасай гэсэн хүслийг надад өгөөч.

Даруу дөлгөөн зүрх сэтгэлтэй өө Есүс ээ, миний зүрхийг Өөрийнх шигээ болгож өгөөч.
Даруу дөлгөөн зүрх сэтгэлтэй өө Есүс ээ, Сүнсээрээ намайг хүчирхэгжүүлээч.
Даруу дөлгөөн зүрх сэтгэлтэй өө Есүс ээ, Өөрийнхөө арга замыг надад зааж өгөөч.

Даруу дөлгөөн зүрх сэтгэлтэй өө Есүс ээ,
өөрөө өөрийгөө чухалд тооцохоо хойш нь тавьж
Аавынхаа гэр бүлийн оршихуйг бүрдүүлэхүйц бусад хүмүүстэй хамтран ажиллахыг надад зааж өгөөч. Амен.

 


Кардинал Мэрри Дэл Вал, 1865-1930 Рафаелийн залбирлаас авч ашигласан болно

Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Waiting Here for You, An Advent Journey of Hope

Адвент бол зүгээр л итгэлтэйгээр хүлээх, бэлтгэх үе юм. Пастор, зохиолч Лүеи Гиглиотой хамт Адвент Аялал хийхэд нэгдэж, улмаар Эзэнд итгэн Түүнийг хүлээх нь цагаа үр ашиггүй үрсэн хэрэг биш гэдгийг олж мэдээрэй. Адвентын аялалаар дамжин ирдэг асар их итгэл найдварыг илрүүлэх боломжийг олж аваарай. Дараагийн долоо хоногийн турш хүлээлт нь баяр хөөрт хөтлөх үед сүнсний хувьд амар амгалан, урам зоригийг та олох болно!

More

Энэ төлөвлөгөөний төлөө Энд л Таныг хүлээж байна (Пашён паблишинг)-г зохиогч Лүий Гиглиод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг www.passionresources.com вэбсайтаас авна уу