Энд л Таныг хүлээн байна, Найдварын Адвент АянЗагвар
![Waiting Here for You, An Advent Journey of Hope](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1237%2F1280x720.jpg&w=3840&q=75)
ЕСҮС БОЛ БИДНИЙ БАЯР
ТУСГАЛ
Есүс бол зүгээр л таны бүх хэрэгцээг хангагч бус, танд хэрэгтэй байгаа зүйл бол Есүс Өөрөө юм. Таны зүрх сэтгэл Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн. Та бүх дэлхийг олж авахаар тэмцэн мацаж байлаа ч, Есүсгүй бол таны сэтгэл хэзээ ч бүрэн ханахгүй.
Хэрэв сэтгэлийн гүнд тань сэтгэл дундуур байдал ноёлж—хүмүүс, зугаа цэнгэл, найр наадам, материаллаг зүйлсээс эсвэл амжилт ололтоос бүрэн сэтгэл ханамж авч чадахгүй байгаа бол өнөөдөр та зүрх сэтгэлээ нээж, Есүсийн төлөө бүтээгдсэн болохоо санах цаг болжээ. Мөн таны Түүнээс холдох нь "багасч," харин Түүн рүү ирэх нь "ихсэх,"-ийн төлөө гуйгаарай. Танд Есүс л байхад хангалттай. Тэр яг одоо тантай хамт байна.
БЯСАЛГАХУЙ
Ирээч, ирээч, Иммануел
Ирээч, ирээч, Иммануел,
Баригдан, хоригдсон Израиль
Бурханы Хүүг ирэх хүртэл
Уйтгарын цөллөгт гашуудан байна.
Баярлагтун! Баярлагтун!
Иммануел чамд ирэх болноо, Израиль аа.
Ирээч, Иессийн удмын мөчир өө,
Өөрийнхнөө ирж чөлөөлөөч!
Тамын харанхуйгаас бүгдийг авраач,
Булшийг дийлэх ялалтыг өгөөч.
Баярлагтун! Баярлагтун!
Иммануел чамд ирэх болноо, Израиль аа.
Латин, c. 12-р зуун
Psalteriolum Cantionum Catholicarum, Köln, 1710
Орчуулагч Жон Мэйсон Нийл, 1818–1866, орлуулалт
1 & 4 бадаг
ЗАЛБИРАЛ
Аав аа, би сэтгэл хангалуун байдлыг хүмүүсээс болон энэ дэлхийн зүйлсээс хэрхэн хичээнгүйлэн хайж байсныг зөвхөн Та л мэднэ. Гэвч тэр бүхэн талаар өнгөрч, би ч гэсэн бөхдөг. Зөвхөн Та л миний цангасан сэтгэлийг дүүргэж чадна. Зөвхөн Та л бусдын өгч чадахгүй хайрыг өгдөг. Та бол хувирашгүй. Өнөөдөр миний нүдийг нээж, Өөрийн алдрын баялгийг харуулаач. Таныг улам илүү таньж мэдэхэд минь туслаач. Миний өмнө зассан Таны найрын ширээг харж, зөвхөн Таныхаа дотор баярлан цэнгэе. Амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![Waiting Here for You, An Advent Journey of Hope](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1237%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Адвент бол зүгээр л итгэлтэйгээр хүлээх, бэлтгэх үе юм. Пастор, зохиолч Лүеи Гиглиотой хамт Адвент Аялал хийхэд нэгдэж, улмаар Эзэнд итгэн Түүнийг хүлээх нь цагаа үр ашиггүй үрсэн хэрэг биш гэдгийг олж мэдээрэй. Адвентын аялалаар дамжин ирдэг асар их итгэл найдварыг илрүүлэх боломжийг олж аваарай. Дараагийн долоо хоногийн турш хүлээлт нь баяр хөөрт хөтлөх үед сүнсний хувьд амар амгалан, урам зоригийг та олох болно!
More
Холбоотой төлөвлөгөө унших
![Франсис Чантай хамт Галзуу Хайр](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1285%2F320x180.jpg&w=640&q=75)
Франсис Чантай хамт Галзуу Хайр
![Бүх зүйл амар амгалан байна: Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг хүлээн авах нь](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F9212%2F320x180.jpg&w=640&q=75)
Бүх зүйл амар амгалан байна: Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг хүлээн авах нь
![Юу ч тохиолдсон Бурхан сайн гэдэгт итгэх нь](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1930%2F320x180.jpg&w=640&q=75)
Юу ч тохиолдсон Бурхан сайн гэдэгт итгэх нь
![Бурханыг сонсох нь](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1763%2F320x180.jpg&w=640&q=75)
Бурханыг сонсох нь
![Цаг хугацаагаа Бурханд зориулах нь](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1355%2F320x180.jpg&w=640&q=75)
Цаг хугацаагаа Бурханд зориулах нь
![Эргэн ирэлт: Оройтоогүй байна, та хэзээ ч хэтэрхий холдоогүй](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1942%2F320x180.jpg&w=640&q=75)
Эргэн ирэлт: Оройтоогүй байна, та хэзээ ч хэтэрхий холдоогүй
![Ариун Сүнсээр удирдуулсан амьдрал: Жон Пайпертай хамт хийх чимээгүй цаг](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F3841%2F320x180.jpg&w=640&q=75)
Ариун Сүнсээр удирдуулсан амьдрал: Жон Пайпертай хамт хийх чимээгүй цаг
![Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55229%2F320x180.jpg&w=640&q=75)