Энд л Таныг хүлээн байна, Найдварын Адвент АянЗагвар
ЯГ ТОХИРСОН ЦАГ ХУГАЦАА
ТУСГАЛ
Аврагч Бурханы талаарх амлалт Түүний хүмүүст хэдэн зууны турш өгөгдсөн байв. Тэд авралын төлөө залбирч, тэсэн ядан хүлээдэг байлаа. Зөв өдөр нь, зөв газарт, зөв цагт Есүс төрсөн. Бурхан бидний товлосон цагт ирэх нь ховорхон байдаг ч Тэр үргэлж зөв цагт ирдэг.
Бид бүгдээрээ л ямар нэгэн зүйлийг хүлээж байх явцдаа Бурхан биднийг мартчихсан юм болов уу гэж эргэлзэх нь элбэг байдаг. Та хүлээж байхдаа Христийн төрөлтөөр дамжуулан урамшуулагдаарай. Зүгээр л Бурхан таны залбиралд хараахан хариулаагүй (та хараахан харж чадахгүй байгаа хэдий ч) учир нь Тэр та нарыг орхисон гэсэн үг биш юм. Түүний хувьд өдөр нь мянга мянган жил, мянган жил нь өдөртэй адилхан. Энэ л хоромд Тэр Өөрийнхөө алдрын төлөө, таны сайн сайхны төлөө ажиллаж байна. Нөхцөл байдал үүнээс өөрөөр харагдаж байж болох ч Бурхан таны төлөө эртнээс төлөвлөсөн төлөвлөгөөгөө товлосон цагтаа биелүүлэх болно. Зөв цаг хугацаа нь болохоос өмнө бүү бууж өг.
Тэжээлийн тэвшин дээр итгэл найдвараа тавьж, таны л төлөө тэнгэрээс бууж ирж, таны л төлөө төгс цагт ирсэн Бурханаар хайрлагдсан, үнэлэгдсэн нэгэн болохоо мэдээрэй.
БЯСАЛГАХУЙ
Баярт Дууг эрцгээе
Баярт дууг эрцгээе! Аврагч ирж байна,
Эртнээс амлагдсан Аврагч ирж байна;
Зүрх сэтгэлээ хаан ширээнд бэлтгэцгээе,
Дуу хоолойгоороо баярын дууг дуулахад бэлтгэцгээе.
Сатаны боолчлолд хүлэгдсэн
хоригдлуудыг суллахаар Тэр ирдэг.
Түүний өмнө гуулин хаалга нуран унадаг,
Түүний өмнө төмөр дөнгө тасран унадаг.
Тэр эмтэрсэн зүрхтнүүдийг эдгээхийн тулд,
Цус алдаж буй сэтгэлийг эдгээхийн тулд ирдэг.
Мөн Өөрийнхөө ивээлийн эрдэнэсээр
даруу ядуу дорой хүмүүсийг баяжуулахын тулд Тэр ирдэг.
Бидний баярт Хосанна, Энхийн Жонон,
Та тавтай морилно уу хэмээн тунхаглавал зохистой Нэгэн бол Та.
Тэнгэрийн улсын мөнхийн нуман хаалганы хонхнууд
Таны сүр жавхлант Нэрээр цангинадаг.
Филип Доддриж, 1702-1751
ЗАЛБИРАЛ
Аав аа, ирэх бүх зүйлийг харах боломжгүй миний хүлээх тэр л газар Та надтай уулзаач. Зүрх сэтгэлийг минь тайвшруулж, надад ойрхон байгааг тань мэдэх чадвараа надад өгөөч. Таны төлөвлөгөөнүүд сайн гэдэгт би итгэдэг. Үүнийг би цорын ганц Хүүгийн тань төрөлтөөс хардаг.
Гэвч зарим үед би эргэн тойронд минь байгаа манангаас цаадхыг харж чаддаггүй. Хараагаа Тан руу сунгах үед итгэлийг минь шинэчлээч. Хүлээх энэ улирлын туршид миний амьдралд Та алдаршаач. Амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Адвент бол зүгээр л итгэлтэйгээр хүлээх, бэлтгэх үе юм. Пастор, зохиолч Лүеи Гиглиотой хамт Адвент Аялал хийхэд нэгдэж, улмаар Эзэнд итгэн Түүнийг хүлээх нь цагаа үр ашиггүй үрсэн хэрэг биш гэдгийг олж мэдээрэй. Адвентын аялалаар дамжин ирдэг асар их итгэл найдварыг илрүүлэх боломжийг олж аваарай. Дараагийн долоо хоногийн турш хүлээлт нь баяр хөөрт хөтлөх үед сүнсний хувьд амар амгалан, урам зоригийг та олох болно!
More