Энд л Таныг хүлээн байна, Найдварын Адвент АянЗагвар
БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙХ ҮЕД Ч БУРХАН АЖИЛАА ХИЙЖ БАЙДАГ
ТУСГАЛ
Шударгаар хэлэх юм бол хүлээх дуртай нэг ч хүн байдаггүй. Үнэн хэрэгтээ, ихэнх тохиолдолд бид дараах зүйлс хэлж байдаг, "Ямар их удаж байгаад итгэж ч чадахгүй байна; Энэ нь миний үнэт цагаас хороож байна!" Учир нь бидний ихэнх нь хүлээх бол цаг дэмий үрж буй хэрэг гэж үздэгээс юм. Харин бидний Бурханы хувьд огт өөр.
Биднийг хүлээж байх үед ч Бурхан ажиллаж байдаг. Тэр юу хийж байгааг нь та харж чадахгүй байх үед ч таны амьдралд зориулсан Өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд тэнгэр, газрын үйл явдлуудыг Бурхан үргэлж удирдан зохион байгуулж байдаг. Таныг сэргээж бас аврахын тулд Аврагчийг тэнгэрулсаас илгээхэд хүргэсэн хайр болох—Түүний хувирашгүй хайр энэрэлд итгэ. Таны амьдралд бэлтгэсэн Бурханы төлөвлөгөө хэзээ ч бүтэлгүйтэхгүй. Бурханыг хүлээж байх үед хүлээх нь хэзээ ч цаг үрсэн хэрэг биш гэдгийг мэдэж тэвчээрэйгээр хүлээ.
БЯСАЛГАХУЙ
Урт удаан хугацааны туршид хүлээгдэж буй Есүс ээ, Та ирээч
Урт удаан хугацааны туршид хүлээгдэж буй Есүс ээ, Та ирээч
Та Өөрийнхөө хүмүүсийг чөлөөлөхөөр төрсөн;
Биднийг айдас, нүглээс маань чөлөөлөөч,
Та Өөрийнхөө дотор биднийг амраагаач
Израилийн хүч ба тайвшрал бол Та,
Та бол бүх дэлхийн найдвар;
Бүх ард түмний нандин хүсэл эрмэлзэл нь Та,
Зүрх сэтгэлийн хүсэн хүлээх баяр хөөр бол Та.
Өөрийнхөө ард түмнийг чөлөөлөхийн тулд Та төрсөн,
Хүний Хүү болж төрсөн хэдий ч Хаан байсан Нэгэн бол Та,
Биднийг үүрд хаанчлахын тулд Та төрсөн,
Одоо Та Өөрийнхөө хайр энэрэлээрх хаанчлалаа авч ирээч.
Өөрийнхөө мөнх оршигч Сүнсээр дамжуулан Хаанчлалаа авч ирээч
Зөвхөн Та л ганцаараа зүрх сэтгэлийг маань удирдаач;
Таниар дамжин хангалттай хүч бидэнд өгөгддөг,
Өөрийнхөө сүр жавхлант сэнтийд биднийг суулгаач.
Чарльз Вэсли, 1707—1788
ЗАЛБИРАЛ
Ааваа, би энд Таныг хүлээж байна. Миний амьдралд зориулсан Таны төлөвлөгөөнд зүрх сэтгэл, гар маань нээлттэй байна. Надад юунаас ч илүүтэйгээр хэрэгтэй байгаа тэрхүү тэвчээрийг өгөөч, хүлээж байхад минь Та намайг чиглүүлээч. Миний мэдрэмж тэнд хараахан хүрээгүй байгаа хэдий ч, яг энэ мөчид Та миний өмнөөс хөдөлж, хамгаалж, өмгөөлж, бэлтгэж, хангаж байгаа гэдэгт би итгэж байна. Миний эргэн тойронд үлээсээр буй эргэлзээний хүчит шуургатай тулгарах үед Танд найдсаар байх нигүүлслийг надад өгөөч. Зүрх сэтгэлээ би Танд бөхөлмөөр байна. Амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Адвент бол зүгээр л итгэлтэйгээр хүлээх, бэлтгэх үе юм. Пастор, зохиолч Лүеи Гиглиотой хамт Адвент Аялал хийхэд нэгдэж, улмаар Эзэнд итгэн Түүнийг хүлээх нь цагаа үр ашиггүй үрсэн хэрэг биш гэдгийг олж мэдээрэй. Адвентын аялалаар дамжин ирдэг асар их итгэл найдварыг илрүүлэх боломжийг олж аваарай. Дараагийн долоо хоногийн турш хүлээлт нь баяр хөөрт хөтлөх үед сүнсний хувьд амар амгалан, урам зоригийг та олох болно!
More