Бүхий л зүйлдЗагвар

In All Things

5-с 5 дахь өдөр

Есүст бидний баяр баясгалан чухал

Нас барахынхаа өмнөх орой дагалдагчидтайгаа хамт эцсийн зоогийг барьж, тэдэнтэй ярилцсан. Хайртай хүмүүсээ орхин явахаар бэлтгэж байхдаа Есүс юунд санаа зовж байсан бэ? 

Иохан 14-16-р бүлгүүдэд Есүс дагалдагчидаа тайтгаруулан, бүү түгшигтүн гэж хэлсний бид уншдаг. Тэдэнд тэвчээртэйгээр хүлээхийг Тэр мөн заажээ. Есүсээс салангид байдалтайгаар тэд юуг ч хийж чадахгүй байв. 

Тэгээд Есүс яагаад тэдэнд эдгээрийг хэлж буйгаа тайлбарлалаа. "Миний баяр баясгалан та нарт байж, та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг Би та нарт хэлэв" гэж Тэр хэлсэн (Иохан 15:11). 

Есүс бидний баяр баясгалангийн талаар санаа зовж байв. 

Эдгээр үгийг бичиж байхад нүдэнд минь нулимс дүүрэн байна. Үнэхээр гайхалтай бас үнэхээр тэнгэрлэг хайр! Тэсвэрлэхийн аргагүй өвдөлтийг Тэр мэдэрч байхдаа та бидний баяр баясгаланг хамгийн ихээр хүсэж байв. Үнэхээр итгэхийн аргагүй тийм үү? Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө Есүс загалмайг тэвчсэн юм (Еврей 12:2). 

Мөн Есүс биднийг багахан аз жаргалыг олж аваасай гэж найдаагүй. Тэр биднийг—бялхам, асгам цутгам баяр баясгалангаар дүүрэн байгаасай гэж хүсдэг. Бидний баяр баясгалан Түүнд чухал. 

Есүс бол бидний баяр баясгалангийн эх сурвалж ба хангагч нь. Түүнээс салангид амьдрал маань хоосон, сэтгэл ханамжийг олж авахыг хичээх утга учиргүй оролдлогууд байх болно. Түүнээс уух хүртлээ бид тэнүүчлэн, асар ихээр цанган байдаг. Тэр бол эхэн ба эцэс, Альфа ба Омега. Бүхий л сайн сайхан бэлгүүд Түүнээс ирдэг бөгөөд Түүнээс салангид оршдог сайн сайхан зүйл гэж нэг ч үгүй. Баяр баясгаланг хүсэх хүсэл маань эцэстээ Есүсийг хүсэх хүсэл мөн. 

Филиппой номноос жинхэнэ баяр баясгаланг бид олж хардаг. Баяр баясгалан авралаас эхэлдэг бөгөөд жинхэнэ нөхөрлөлийг мэдэрч, Христийн эрх мэдлийг ойлгон, Христийн даруу байдлаас хуваалцаж, Бурханы Үгийг дагах үед энэ нь улам илүү ихэсдэг. Итгэл дотроо өсөх үед хүслүүд маань өөрчлөгддөг. Бид Есүсийг улам илүүгээр таньж мэдэхийг хүсдэг. Дэлхийн нөхцөл байдлын оронд тэнгэрлэг баяр баясгаланд бид найдвараа тавьдаг. Бид сэтгэлийн зовлон түгшүүрийн хамт зовохын оронд талархалтайгаар залбирдаг. Сайнмэдээний ажлыг ахиулахын тулд бид өгөөмрөөр өгдөг. 

Хангалттай ба дутмаг байх үедээ ч байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхын нууцад Паул суралцсантай адилхан бид Бурханаас хамааралтай байдалдаа өсөх үедээ баяр баясгалангаар дүүрэн эмэгтэй болж цэцэглэдэг. 

Таныг гэсэн хамгийн гүн хүслийг маань эцсийн үгс маань тусгадаг: Бурханы Үгийг судлахаа хэзээ ч больж болохгүй. Бурханы дотор оршигтун, Түүнд хандан залбирагтун, Түүнийг үргэлжлүүлэн хайсаар байгтун. 

Түүний баяр баясгалан таны дотор, дүүрэн байх болтугай. 

Нөхцөл байдлаас үл хамааран баяр баясгаланг сонгох гэдэг нь ямар утгатай вэ?

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

In All Things

Филиппой хотын чуулганд хандан Паулын бичсэн захидал өнөөдрийг ч хүртэл зүрх, оюун бодлыг маань тэтгэн, сорихоор үеэс үе дамжин аялжээ. Хэдэн зууны өмнө Бурхан Паулаар дамжуулан бичүүлсэн Филиппой номоос энэ таван өдрийн чимээгүй цагаар бид амтлах болно. Энэ баяр хөөрийн захидлыг унших үед тань Бурхан таныг гайхширал, хүлээлтээр дүүргэх болтугай! Учир нь энэ бол эртний чуулганд хандаж хэлсэн Паулын үгс биш—энэ бол Бурханы танд хандаж хэлэх үгс мөн.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://waterbrookmultnomah.com/books/561570/in-all-things-by-melissa-b-kruger/

Холбоотой төлөвлөгөө унших