Бүхий л зүйлдЗагвар
Авралын нигүүлсэл
Паулын үйлчлэлийн эхэн үед, Паулын баяр хөөрийн суурийг Бурхан тавьж байх үед хамтдаа очъё. Бурхан Паулын зүрх сэтгэлийг өөрчлөөд зогсолгүй түүнийг элч болгон сонгож, чуулганд эрх мэдлийн дуудлагийг түүнд өгч, хожим нь Бичээсийн эдгээр үгсийг бичих боломжийг олгожээ. Бурхан энэ хүний амьдралд зуучлан бас өөрчилж, иудей итгэлээс гадуурх хүмүүст Есүсийн сайнмэдээг түгээх ажилд тавьлаа. Бурхан Паулд зориулж үйлчлэлийг, Паулыг үйлчлэлд зориулж бэлтгэв. Паул хавчлагаас, хавчигдах номлогч болон хувирсан.
Паулын туулсан шиг Дамаск орох замд нүд сохлохуйц гэрэлтэй бид таарахгүй хэдий ч гайхамшиг болох итгэлийн түүх хүн нэг бүрт бий. Тэр амьдралд тань ямар арга замаар ажлаа хийсэн ч бай нэгэнтээ нүдийг чинь сохлон байсан хайрс сүнслэг нүднээс чинь унасан гэдэг бол сайнмэдээ! Бурхан танд зориулж үйлчлэлийг, бусдад үйлчлэл болгон таныг бас бэлтгэжээ.
Филиппой хотод байхдаа Паул төрөл бүрийн хүмүүстэй танилцсан. Жишээ нь, Туатейр хотоос ирсэн, худалдаачин эмэгтэй Лудиа Паул ба дагалдан яваа хүмүүсийг нь гэртээ урихуйц бэлтэй хүн байв. Паул мөн боол охин, шоронгийн хоригдлууд, гэрийнхэнтэйгээ сайнмэдээг хуваалцсан Ромын шоронгийн хуяг нартай танилцжээ.
Эрэгтэй эмэгтэй, баян ядуу, шашинлаг ба шашинлаг бус, улс төрийнх хувьд дэмжлэг үзүүлэгч ба хотын дайсан. Сайнмэдээ бол бүх хүнд зориулагджээ. Сайнмэдээ шаардлагагүй тийм сайн хүн ба сайнмэдээ олж чадахааргүй тийм төөрсөн хүн гэж нэг ч байдаггүй.
Өөрийнхөө авралын түүхийг эргэн харахад зориулан өнөөдөр тодорхой цагийг гарга. Магадгүй та дөнгөж Бурханы авралын нигүүлслийг ойлгох эхлэл дээрээ байж болох юм! Магадгүй та сайнмэдээг сонсох хэрэгтэй хэн нэгнийг таньдаг байж болох юм. Тэдний зүрхийг нээж өгөөч хэмээн Бурханд хандан залбир.
Филиппой ном Паул ба Филиппой хот дахь түүний ах эгч дүүсийн хоорондын харилцан яриаг бичиж үлдээсэн ч, Бурханы Үг нь бүхэлдээ бүх хүнийг Өөр дээрээ ирүүлэхээр он цагийн туршид Тэр Өөрийгөө илчлэн харуулах Бурхан ба Түүний хүмүүсийн хоорондын захиа юм.
Өөр дээрээ улам илүү ойртуулахын тулд Бурхан таны амьдралд хэнийг ашиглаж байна вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
Филиппой хотын чуулганд хандан Паулын бичсэн захидал өнөөдрийг ч хүртэл зүрх, оюун бодлыг маань тэтгэн, сорихоор үеэс үе дамжин аялжээ. Хэдэн зууны өмнө Бурхан Паулаар дамжуулан бичүүлсэн Филиппой номоос энэ таван өдрийн чимээгүй цагаар бид амтлах болно. Энэ баяр хөөрийн захидлыг унших үед тань Бурхан таныг гайхширал, хүлээлтээр дүүргэх болтугай! Учир нь энэ бол эртний чуулганд хандаж хэлсэн Паулын үгс биш—энэ бол Бурханы танд хандаж хэлэх үгс мөн.
More