Бүхий л зүйлдЗагвар

In All Things

5-с 1 дахь өдөр

Бидний туйлын хүсэл

Мөнгө, алдар нэр, харилцаа ба амжилт—бидний араас нь хөөцөлдөх эдгээр зүйл—үнэндээ сүйрэл рүү хөтөлдөг. Бидний туйлын хүсэл бол баяр хөөр. Амар тайван. Сэтгэл хангалуун байдаг.

Мөнгө бидэнд амар тайвныг худалдан авч ирнэ эсвэл харилцаа бидэнд баяр хөөрийг авч ирнэ гэж бид найдаж байна. Гэвч амьдрал бидний бодсоноор болдоггүй. Эд зүйлс эргэн тойронд маань овоорч сэтгэл ханамжийг бидэнд өгч чаддаггүй. Хамгийн ойр дотны харилцаа бидэн дээр агуу хямралыг авч ирэх болно. Тэгэхээр эдгээр олж авахыг хүсэх сайн сайхан хүслүүд—баяр хөөр, амар тайван, сэтгэл хангалуун байдал—яаж ч хүрч чадахааргүй мэт санагддаг. 

Та бидэнд өөрсдийнхөө хүчээр олж авч чадахаас хамаагүй агуу зүйл хэрэгтэй. Биднээс өөрсдөөс маань хамаагүй давсан, хамаагүй хүчтэй, хамаагүй бат бөх зүйл бидэнд хэрэгтэй. Бидний эрж хайж буй, олох боловуу гэж найдаж буй зүйл юу вэ? Энэ бол ямар нэгэн зүйл биш. Энэ бол хэн нэгэн. 

Нууц задлахад: энэ бол Есүс юм. 

Хэт энгийн мэт сонсогдож байгааг нь би мэдэж байна. Хэт амархан байна тийм үү? Гэсэн хэдий ч Есүсийн талаарх бүхий л зүйлийг бид мэдэхгүй. Тэр бол бүтээгч, хангагч, бүхий л сайн сайхан зүйлсийн эх сурвалж бөгөөд Түүний оршихуйд л "баяр хөөр дүүрэн" байдаг (Дуулал 16:11). Есүсийг таньж мэдэхийн хэрээр баяр хөөр, амар тайван, сэтгэл хангалуун байдлыг бид мөн төдий чинээ таньж мэддэг. Филиппой номыг судлах нь, Түүнийг улам илүүгээр таньж мэдэх нь өөрчлөлтийг авч ирдэг болохыг ойлгоход бидэнд тусалдаг. 

Филиппой ном бол эсэргүүцэлд өртөн байсан эхэн үеийн чуулганыханыг баяр хөөрт урьж шоронгоос бичсэн элч Паулын урилга мөн. Захидлын тэр аяар үргэлжлүүлсэн дахилт бол "Баярла!" гэдэг үг юм. 

Түүний баяр хөөр хувирашгүй байсан. Түүний амар тайван нь бат бөх байсан. Түүний найдвар нь бялхам дүүрэн байв. Ийм таагүй нөхцөл байдалд байхдаа тэр хаанаас ийм гүн баялгийг олж авсан бэ? Түүнийг үнэхээр дүүргэсэн ямар эх сурвалжаас тэр уусан бэ? Тэр сэтгэл ханамжийн нууцад хэрхэн суралцсан бэ? 

Би ч бас үүнд суралцаж болох уу? 

Филиппой номыг ахин дахин уншиж байхад минь эдгээр асуултууд бодолд минь хоргодсоор байв. Миний ихэнхдээ хайдаг аз жаргалаас Паулын баяр хөөр ямар өөр байсныг улам илүү судлахын хэрээр би улам илүү ухаарсан. Ихэнхдээ би зүрх сэтгэлээ Христ дотор л ганцхан олдох баялагийн оронд хуурамч алтан, эрдэнэст найдан тавьдаг. Төгс байшин, мөрөөдлийн ажил, гайхалтай амралт эсвэл санхүүгий аюулгүй байдал зэрэг—дэлхийн эд зүйлс—түр зуурын аз жаргалыг өгч болох хэдий ч бидэнд сэтгэл ханамжийг тэр бүр өгч чаддаггүй. Эдгээрийг таалан хүртэх нь буруу зүйл биш; эдгээр нь зүгээр л мөнхийн сэтгэл хангалуун байдлыг өгөх чадваргүй байдаг. Маш хурдан тэдгээр нь гоё өнгө зүсээ алддаг. Бид бялхам баяр хөөрөөр дүүрэн эмэгтэйчүүд болох болтугай гэдэг бол миний найдвар ба залбирал мөн. 

Яг одоо амьдралд чинь юу баяр хөөрийг хамгийн ихээр авч ирж байна вэ?

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

In All Things

Филиппой хотын чуулганд хандан Паулын бичсэн захидал өнөөдрийг ч хүртэл зүрх, оюун бодлыг маань тэтгэн, сорихоор үеэс үе дамжин аялжээ. Хэдэн зууны өмнө Бурхан Паулаар дамжуулан бичүүлсэн Филиппой номоос энэ таван өдрийн чимээгүй цагаар бид амтлах болно. Энэ баяр хөөрийн захидлыг унших үед тань Бурхан таныг гайхширал, хүлээлтээр дүүргэх болтугай! Учир нь энэ бол эртний чуулганд хандаж хэлсэн Паулын үгс биш—энэ бол Бурханы танд хандаж хэлэх үгс мөн.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://waterbrookmultnomah.com/books/561570/in-all-things-by-melissa-b-kruger/

Холбоотой төлөвлөгөө унших