Бүхий л зүйлдЗагвар

In All Things

5-с 3 дахь өдөр

Гэр бүлийн нэг хэсэг

Филиппой хотынхонд хандсан удиртгалдаа Паул өөрийгөө Есүс Христийн зарц гэж нэрлэсэн ба Есүс Христ доторх ариун хүмүүст хандан тэр бичжээ. Аль ч үгийн сонголт нь маш чухал утга учиртай байлаа. Хуучин гэрээнд тэр чигээрээ израилийн удирдагчид Бурханы зарц нар хэмээн онцгойгоор дуудагддаг байв. 

Паул өөрийгөө танилцуулахдаа нэгхэн жижиг өөрчлөлтийг хийжээ. Паул өөрийгөө Бурханы зарц эсвэл Эзэний зарц гэж дуудаагүй. Тэр өөрийгөө Есүс Христийн зарц гэжээ. Энэ үгийн сонголт маш чухал утга санаатай: тэр Есүсийг Бурхантай адилтгасан. 

Энэ нь та бидний хувьд тийм ч шинэ мэдээ биш байж болох хэдий ч Есүс ба Бурхан бол нэг гэдэгт Паул итгэсэн байсан гэдэг бол түүхийн талаасаа маш чухал. Есүс бол Бурхан юм гэсэн ойлголт Түүний үхлээс хэдэн зуун жилийн дараа, хүний биеэр төрснийг нь хүн төрөлхтөн аль хэдийнээ мартсаны дараа бий болсон домог биш. Түүний дагалдагчид, Түүнийг хувьчлан мэддэг байсан хүмүүс Есүс бол Бурхан бөгөөд хүний биеэр энэ дэлхий дээр төрсөн гэдэгт итгэдэг байв. 

Мөн Паул Филиппой хотынхоныг ариун хүмүүс гэж дуудсаныг харах нь үнэхээр урамтай. Үнэндээ, бусад итгэгчдийг өөрийнхөө захианд тэр ийнхүү дуудсан нь элбэг байдаг. ("Ромын гэмтнүүдэд" гэж Паул хаа ч бичээгүй байдаг.) 

Бид нэгэнтээ Бурханы гэр бүлийн нэг хэсэг болсон л бол гэмтнүүд биш харин ариун хүмүүст тооцогддог. Ариун хүмүүс байна гэдэг нь бид төгс гэсэн үг биш. Энэ нь итгэх үедээ бид хэн болдог маань аж. Бидний хэн болох маань гэмийн эсрэг тэмцлээс бид чөлөөлөгдөнө гэсэн үг биш. Бид амьдралынхаа туршид алдаа гаргах л болно. Гэсэн хэдий ч, гэмтэй тэмцэлдэх ариун хүн байх ба ариун хүн болохыг хичээх гэмтний хооронд асар их ялгаа бий. 

Өнөөдөр үүнээс урмыг ав: та бол Бурханы хайртай ариун хүн! Та магадгүй өөрийгөө тэгж харахгүй байж болох хэдий ч таны хэн болох нь өөрчлөгдөшгүй, тан руу хандах Бурханы хандлагад үндэслэгджээ. Есүст итгэх итгэлээр бид Бурханаар үрчлэгдсэн бөгөөд бид Түүний гэр бүлийн нэг хэсэг. 

Энэ сайнмэдээгээр зүрхийг чинь шинэчлэн, сэргээхийг Бурханаас гуйн залбирахад зориулан цаг гарга. Алдаа, бүтэлгүйтлээсээ болоод сэтгэлээр унах нь амархан. Мэдээж бид гэмийнхээ төлөө гашуудан, хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ бид цоо шинээр хэн болсон гэдэгтээ мөн баярлах хэрэгтэй. Эзэн рүү чөлөөтэйгөөр, хүлээсэн байдалтайгаар, зоригтойгоор бас найдвар дүүрэн яг одоо оч. Тэр таныг Өөрийнхөө хүүхэд гэж хардаг ба Түүн дээр та бүхий л найдвар, айдас, бүтэлгүйтлээ авч ирж болно. 

Бурхан дотор хэн болох маань яагаад баярлан баясах ёстой зүйл вэ?

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

In All Things

Филиппой хотын чуулганд хандан Паулын бичсэн захидал өнөөдрийг ч хүртэл зүрх, оюун бодлыг маань тэтгэн, сорихоор үеэс үе дамжин аялжээ. Хэдэн зууны өмнө Бурхан Паулаар дамжуулан бичүүлсэн Филиппой номоос энэ таван өдрийн чимээгүй цагаар бид амтлах болно. Энэ баяр хөөрийн захидлыг унших үед тань Бурхан таныг гайхширал, хүлээлтээр дүүргэх болтугай! Учир нь энэ бол эртний чуулганд хандаж хэлсэн Паулын үгс биш—энэ бол Бурханы танд хандаж хэлэх үгс мөн.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://waterbrookmultnomah.com/books/561570/in-all-things-by-melissa-b-kruger/