Бүхий л зүйлдЗагвар

In All Things

5-с 4 дахь өдөр

Баяр хөөрийн дуудлага

Гавлагдан гинжлэгдсэн байхдаа Паул баярлан байсан. Тэсэхийн аргагүй өвдөлт, шударга бус нөхцөл байдалд байхад нь юу түүнд ийм баяр хөөрийг авч ирсэн байж болох вэ? Түүний сүнслэг авралыг хэн ч булааж авч чадахгүй гэдгийг Паул ухаарсан байлаа. Бүхий л зүйл хав харанхуй байхад аврал нь түүнд баяр хөөрийг авч ирэв. 

Филиппой ном биднийг баяр хөөрийн амьдралд дууддаг. Аврал дотор, энэ дэлхийн ямар ч зүйлээс бат бөх зүйлд орших баяр хөөрийг Бурхан бидэнд өгдөг. Бидний баяр хөөр Есүст оршдог: Түүний төгс амьдрал, Түүний золиос болсон үхэл, Түүний гайхамшигт дахин амилалт. 

Бид алдаа гаргасан атал, гэмтэй тэмцэлдсээр байх атлаа хэрэв бид Христ дотор байх юм бол биднийг Бурханы хайраас салгаж чадах зүйл гэж нэг ч үгүй. Мөнхийн баяр хөөрийн эх сурвалж биднийх байх боломжтой. 

Тэдний баяр хөөрийн үндэс нь үйлчлэлийн амжилт нь биш харин Бурхан тэднийг аварч, чөлөөлсөн гэдгийг Есүс дагалдагчиддаа итгэмжтэйгээр сануулжээ. Аврал бол бидний хүлээж авах хамгийн агуу бэлэг. Аврал бол бялхам дүүрэн баяр хөөрийн маань эх сурвалж. Энэ бол сайнмэдээ. 

Грек-Ром соёлд, сайнмэдээ гэдэг үг ихэвчлэн амжилттай тулааны дараа захирагчаар хэрэглэгддэг үг байв. Тэр элчээ түрүүлэн явуулж, амжилтын "сайнмэдээг" тунхаглуулдаг байлаа. Захирагчийн хаант улсын захиргаанд байдаг бүхий л хүнийг баярлан баясч, тэмдэглэхэд энэ нь хөтөлдөг байжээ. 

Филиппой хотын хүмүүстэй Бурханы сайнмэдээг Паул хуваалцахдаа тэнгэрлэг ялалтын элч гэдэг утгаараа өгүүлсэн. Та бидэнд өнөөдөр хүрэхийн тулд тэр л сайнмэдээ хоёр мянган жилийг туулжээ. 

Биднийг хорьсон, хүлсэн байсан гэм аль хэдийнээ ялагдсан. Та бидний хүртэх ёстой байсан шийтгэл аль хэдийнээ уучлагдсан! Загалмай дээрх Христийн үхэл бидний гэмийн төлөөсийг төлсөн ба Түүний дахин амилалт ялалтыг маань баталгаажуулдаг. Түүнд цоо шинэ бие өгөгдсөний адилаар бидэнд ч бас цоо шинэ бие өгөгдөх болно. Яг одоо Тэр Эцэгийнхээ хажууд хаан суудалд заларч байгаачлан бид ч бас Түүнтэй хамт хаанчлах болно. 

Тэмдэглэх зүйл бидэнд маш олон бий. Амьдралд маань юу ч тохиолдсон бид Христийн хаанчлалд оршдог бөгөөд ялалт нь баталгаатай. Бэрхшээл, хүндрэл, харилцааны зөрчил, бие махбодын өвчин эмгэг болон өөр бусад хүнд зүйлстэй бид аяныхаа явцад учирах болно. Гэхдээ төгсгөлд нь бид ялах болно. Бүх зүйл зохих байрандаа орох болно. Нэг л өдөр бид Хаантайгаар гэртээ, бүрэн амралтыг олж авч, мөнхийн мөнхөд аюулгүй байх болно. 

Өнөөдөр амьдралыг харах харааг тань мөнхийн үзэл бодол хэрхэн өөрчилсөн бэ?

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

In All Things

Филиппой хотын чуулганд хандан Паулын бичсэн захидал өнөөдрийг ч хүртэл зүрх, оюун бодлыг маань тэтгэн, сорихоор үеэс үе дамжин аялжээ. Хэдэн зууны өмнө Бурхан Паулаар дамжуулан бичүүлсэн Филиппой номоос энэ таван өдрийн чимээгүй цагаар бид амтлах болно. Энэ баяр хөөрийн захидлыг унших үед тань Бурхан таныг гайхширал, хүлээлтээр дүүргэх болтугай! Учир нь энэ бол эртний чуулганд хандаж хэлсэн Паулын үгс биш—энэ бол Бурханы танд хандаж хэлэх үгс мөн.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://waterbrookmultnomah.com/books/561570/in-all-things-by-melissa-b-kruger/

Холбоотой төлөвлөгөө унших