Сэтгэл хөдлөлийн бүрэн бүтэн байдлын долоон түлхүүрЗагвар
7 дахь түлхүүр: Тусламжийг Ариун Сүнснээс гуйн залбир
Ариун Сүнс бол цорын ганц найдвал зохих Хөтөч гэдгийг Бичээс бидэнд хэлдэг. Тэр бол өнгөрснийг маань тэр чигээр нь, эхийнхээ хэвлийд бүрэлдсэн хором мөчөөс эхлээд өнөөг хүртэл, ирээдүйг маань, өнөөдрөөс эхлэн мөнхийн улсад очих хүртэл минь мэддэг Цорын ганц Нэгэн мөн. Өнөөдөр болоод амьдралын маань хоног өдрүүд бүхэн дэх Бурханы төлөвлөгөө, зорилгыг Тэр мэддэг Нэгэн. Мөн Тэр бидэнд сайн бөгөөд зохистой зүйл юу болохыг мөн мэддэг Нэгэн.
Есүс Ариун Сүнсийг "Үнэний Сүнс" хэмээн ахин дахин дууджээ. Таны амьдралд хийх Ариун Сүнсний үйл ажиллагааны талаар Тэр юу гэж хэлснийг харцгаая: "Харин үнэний Сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдана. Тэр Өөрөөсөө биш харин алив сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ."(Иохан 16:13) Үнэний Сүнс бол ямар ч үед Есүс хаана байх, юу хэлэх эсвэл юуг хийх рүү үргэлж биднийг чиглүүлж байдаг амьдралын дотоод луужинтай адил аж.
Есүсийн хийсэн зүйл бүр Түүнд Эцэгээр дамжуулан илчлэгджээ. Бид ч мөн адил биднийг гэсэн Эцэгийн хүслийг илчилж өгөхийг Ариун Сүнснээс гуйн залбирах ёстой. Жишээ нь, сэтгэл хөдлөлийн хувьд эрүүл саруул нэгэн уурлах хэдий ч энэ уурыг хэрхэн эерэг ааш зан руу чиглүүлэхийг Ариун Сүнснээс гуйн залбирах замаар тэр хүн бусдад хор хөнөөлийг биш харин ивээлийг авч ирэх гарцыг олох болно. Сэтгэл хөдлөлийн хувьд эрүүл нэгэн гомдол эсвэл урам хугарч болох ч Ариун Сүнсний чиглүүлгийг гуйн залбирах замаар найдварыг төрүүлэх цоо шинэ боломжид хөтлөгдөх болно.
Христэд найдвараа тавих үед Ариун Сүнс тан дээр бууж ирсэн болохыг санаарай. Ариун Сүнсний үйлчлэл бол өдөр бүр танд чиглүүлэг, зөвлөгөөг өгөх, Эзэний замаар алхахад тан туслах, ухаалаг сонголтуудыг хийхэд танд туслах зэрэг аж. Өдөр бүр Ариун Сүнсний тусламжийг гуйн залбир. Муу ёрын зүйлсээс таныг хамгаалан, зөвт байдал руу хөтлөхийг Түүнээс гуйн залбир. Календарийнхаа хяналтыг, өдөр бүрийн авсан цагууд, мэдрэх сэтгэл хөдлөлүүдээ Түүнд даатга. Сэтгэл хөдлөлийн эрүүл мэнд ба хүч тэнхээний араас хөөцөлдөхөд туслах болно, Есүс Христэд суурилсан бүхэл бүтэн амьдрал—сүнслэг байдал ба сэтгэл хөдлөлийн амьдралын хоорондох эв эеийг авч ирэх болно гэдэгт нь Түүнд найд.
Үүний адил уншлагын төлөвлөгөөнүүдийг олж мэдэхийг хүсвэл дараах хаягаар зочилно уу intouch.org/plans.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Сэтгэл санааны бүрэн бүтэн байдлын хувьд Бурханы хамгийн сайн сайхныг эрэлхийлэхийн тулд наад зах нь долоон үндсэн хэсэг байдаг. Эдгээрийг дэс дарааллаар авч үзэх хэрэггүй. Сүнслэг болон сэтгэл хөдлөлөө улам бүрэн бүтэн болоход тань гол дадал хэвшлийг амьдралдаа суулгахад тань туслах доктор Чарльз Станлитай нэгдээрэй. <p>Үүний адил уншлагын төлөвлөгөөнүүдийг олж мэдэхийг хүсвэл дараах хаягаар зочилно уу intouch.org/plans.
More