Сэтгэл хөдлөлийн бүрэн бүтэн байдлын долоон түлхүүрЗагвар
5 дахь түлхүүр: Өөрийгөө бусадтай хуваалц
Асуудал болоод сул талуудынхаа хувьд хэт ихээр өөрийгөө шинжих нь таныг дотогшоо нэгэн болгоход хүргэх талтай. Үс эсвэл хумс чинь дотогшоо ургаж байсан бол бие махбодын өчүүхэн дотогшоо ургасан хэсэг ямар их өвдөлтөд хүргэдгийг та сайн мэдэх байх. Энэ зарчим сүнслэг байдлын болоод сэтгэл хөдлөлийн амьдралд тань мөн адил мөрдөгддөг. Та дотогшоо нэгэн болон хувирч өөрөө өөрийгөө таньж мэдэх эсвэл асуудлаа шийдвэрлэхийг хичээсэндээ хэсэг хугацааны дараа өөрөө өөртөө асар их хор уршгийг учруулах боломжтой.
Сэтгэл хөдлөлийн асар олон хүндрэлүүдийн хамгийн шилдэг эмчилгээ бол гадагшаа нэгэн болж, бусдад өгч эхлэх юм. "Гэхдээ бусдад өгөх зүйл надад байхгүй шүү дээ" гэж та хэлж болох юм. Хүнбүрд бусдад өгч чадах зүйл гэж байдаг. энэ нь инээмсэглэл, эелдэг үгс эсвэл хэрэгтэй үед нь мөрөн дээр сайн байна хэмээн урамшуулан зөөлөн цохих байж болох юм. Ялангуяа ганцаардсан, гашуудан буй, эсвэл удаан хугацааны турш өвдөж буй хүмүүст заримдаа таны оршихуй хэн нэгэнд бэлэг болох боломжтой. Асар нээлттэй зүрх сэтгэлтэй, бусдад өгөөмрөөр өгдөг хүмүүс хамгийн аз жаргалтай хүмүүс байх нь надад анзаарагдсан. Ийм хүмүүс Бурханы хайранд ямар ч айх аюулгүй хүмүүс байдаг. Хариу нэхэлгүйгээр бусдад өг. Бурхан зүрх сэтгэлийг чинь болоод юу хийж байгаа чинь харж байгаа ... мөн үүний чинь дагуу Тэр таныг шагнах болно. Таныг харж хандана гэдэгт Түүнд найд.
Хариу харахгүйгээр, өгөөмрөөр өгснөөрөө та өөрийгөө нээлттэй болгож байгаа аж. Бурхан болоод бусад хүмүүсийн өмнөх энэхүү нээлттэй байр суурь бол сэтгэл хөдлөлийн эрүүл мэндэд асар чухал аж. Найдахад суралцаж буй хэмжээгээрээ л та өөрийгөө нээлттэй байлгадаг бөгөөд найдах боломжтой байх нь Бурханы уучлал ба эдгэрлийг хүлээн авах, бүхий л хэрэгцээг тань Бурхан хангах болно гэдэгт итгэх чадварт чинь үнэхээр чухал.
"Өвчтөнийг эдгээ, үхэгсдийг босго, уяман өвчтөнг цэвэрлэ, чөтгөрийг зайлуул. Үнэгүй авснаа үнэгүй өг." (Матай 10:8)
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Сэтгэл санааны бүрэн бүтэн байдлын хувьд Бурханы хамгийн сайн сайхныг эрэлхийлэхийн тулд наад зах нь долоон үндсэн хэсэг байдаг. Эдгээрийг дэс дарааллаар авч үзэх хэрэггүй. Сүнслэг болон сэтгэл хөдлөлөө улам бүрэн бүтэн болоход тань гол дадал хэвшлийг амьдралдаа суулгахад тань туслах доктор Чарльз Станлитай нэгдээрэй. <p>Үүний адил уншлагын төлөвлөгөөнүүдийг олж мэдэхийг хүсвэл дараах хаягаар зочилно уу intouch.org/plans.
More