Сэтгэл хөдлөлийн бүрэн бүтэн байдлын долоон түлхүүрЗагвар

Seven Keys To Emotional Wholeness

7-с 3 дахь өдөр

3 дахь түлхүүр: Бурханы эдгэрлийг өө сэв дээрээ бэхэл

Хүн бүрд өөрийнх нь талаарх таалагддаггүй зүйл гэж байдаг. Хүн бүр хүч тэнхээн дээрээ төвлөрөхийнхөө оронд өө сэв, сул тал дээрээ төвлөрөх гээд байх нь элбэг байдаг. Энэ бол хүн болохын маань нэг сул тал. Амьдралд өөрчилж чадашгүй зүйл гэж заримдаа байдаг. Жишээ нь, ямар гэр бүлд төрснөө та өөрчилж чадахгүй эсвэл арьсны өнгө, биеийн галбираа та өөрчилж чадахгүй. Тодорхой төрлийн бие махбодын сул талууд болоод/ эсвэл гажгийг өөрчлөх боломжгүй. Гэхдээ өөрийнхөө талаарх тэдгээр өөрчилж болшгүй зүйлтэй нүүр тулах үедээ Бурханы хязгааргүй мэргэн ухаан дотор үүнийг хүлээн зөвшөөрөх нь ухаалаг зүйл бөгөөд энгийнээр хэлбэл энэ бол таныг бүтээсэн Түүний арга зам юм.

Бидний амьдарч буй ертөнцийн улмаас амьдралд өөрчилж болшгүй зүйл гэж заримдаа байдаг. Жишээ нь, эцэг эх чинь гэр бүлээ цуцлуулсан гэдэг бодит байдлыг та өөрчилж чадахгүй эсвэл хүүхдүүд чинь аюултай нөхцөл байдалд орсон эсвэл хөнөөлтэй ааш зан гаргаж байгааг нь та өөрчилж чадахгүй. Гэхдээ танд болоод хайртай хүмүүст чинь эдгэрлийг авч ирэхийг та Эзэнээс гуйн залбирч чадна.

Гэсэн хэдий ч, таны зан араншин, сэтгэл хөдлөл зэрэг өөрчлөгдөх боломжтой. Жишээ нь, та өөрийгөө төрөлхийн л хартай эсвэл уурлахдаа түргэн нэгэн гэж бодож болох юм. Атаархал ба дүрсхийх уур бол олдмол араншин болохыг би танд баталж чадна. Та, атаархал болоод уурыг тань эдгээж өгөхийг, Түүнд болоод бусдад итгэхэд тань туслахыг Эзэнээс гуйн залбирч болно.

Сэтгэл хөдлөл дотроо хэрхэн эдгэрэх боломжтой вэ? Хамгийн түрүүнд, Эзэнд таалагддаггүйг нь мэдэх зан араншингаа нэрлэн улмаар энэ зан араншинг төлөвших боломжийг олгосны төлөө таныг уучлахыг Түүнээс гуйн залбир. Хоёрдугаарт, энэ хандлагаас таныг эдгээхийг Түүнээс гуйн залбир. Гуравдугаарт, таныг бүрэн бүтэн болгохын тулд амьдралд тань хийх хэрэгтэй байгаа зүйлээ хийх зөвшөөрлийг Түүнд олго. Эцэст нь, амьдралд тань Бурхан ажлаа хийж байгаа бөгөөд Өөрийнхөө төгс цагт, Өөрийнхөө арга замаар Тэр таныг бүрэн бүтэн болгоно гэдэгт итгэ.

Бурхан бол нигүүлслийн Бурхан. Тэр уучилдаг, эдгээдэг Нэгэн бөгөөд Түүний өмнө таны нээх амьдралын тань ямар ч хэсэгт нэвтрэн орохоо Тэр амладаг. "Амар амгалангийн Бурхан Өөрөө та нарыг бүрэн ариусгатугай. Сүнс, сэтгэл, бие тань бүхлээрээ бидний Эзэн Есүс Христийг ирэхэд гэм зэмгүй хэвээр байх болтугай. Та нарыг Дуудагч нь итгэмжит бөгөөд Тэр мөн үүнийг биелүүлэх болно." (1 Тесалоник 5:23-24)

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Seven Keys To Emotional Wholeness

Сэтгэл санааны бүрэн бүтэн байдлын хувьд Бурханы хамгийн сайн сайхныг эрэлхийлэхийн тулд наад зах нь долоон үндсэн хэсэг байдаг. Эдгээрийг дэс дарааллаар авч үзэх хэрэггүй. Сүнслэг болон сэтгэл хөдлөлөө улам бүрэн бүтэн болоход тань гол дадал хэвшлийг амьдралдаа суулгахад тань туслах доктор Чарльз Станлитай нэгдээрэй. <p>Үүний адил уншлагын төлөвлөгөөнүүдийг олж мэдэхийг хүсвэл дараах хаягаар зочилно уу intouch.org/plans.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан In Touch үйлчлэлийн багт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.intouch.org/reading-plans