Сэтгэл хөдлөлийн бүрэн бүтэн байдлын долоон түлхүүрЗагвар

Seven Keys To Emotional Wholeness

7-с 6 дахь өдөр

6 дахь түлхүүр: Өнгөрсөн алдаан дээрээ анхаарлаа төвлөрүүлэхээ боль

Итгэгч хүний амьдралд ялалттай байх нь Бурханы хүсэл мөн. Гэхдээ байнга л нэг ижил гэмд унасаар байх нь заримдаа бидэнд тохиолддог. Үүний үр дүнд, бурууг зогсоох гэсэн хоосон амлалтуудаар амьдрал маань тамгалагддаг. Бид юу нь зөв болохыг хийхийг хүсэж буйгаа бид Эзэнд хэлдэг ч ялалт дөхөмтэй, таатай эсвэл ашигтай зүйл байхаа болих үед хүсэл маань буурах нь элбэг байдаг. Ялалтыг авч ирэхгүй байгаагийнх нь төлөө итгэгчид Бурханд уурлах нь элбэг байдаг ч гэм бол Эзэний биш—үргэлж бидний сонголт байдаг. 

Бид чин зүрхнээсээ гэмээ гэмшин, Бурханаас уучлал гуйн, амьд орших Христ бидэнд хүчийг өгөх болно гэдэгт найдах үедээ бид Сатан болоод сорилтын эсрэг хүчирхэг хүчийг бий болгодог. Есүс Христ бол амьдралын маань эх сурвалж болохыг бид санах үед алдаануудаа ялдаг бөгөөд Түүнд найдах үед ялалт биднийх болох болно гэдгийг Бурхан баталгаажуулдаг.

Бурханы уучлалыг хүлээн авах, ялалт бүхий амьдралаар амьдрахын нэг хэсэг нь мөн өөрсдийгөө уучлах юм. Бурхан таныг уучилсан бол өнгөрсөн гэм нүгэл, алдаанууд эсвэл сул талууд тан таных байхаа больсон. Есүс Христ дотор та цоо шинэ бүтээл болсон (2 Коринт 5:17). Өнгөрсөн алдаанууд дээрээ төвлөрөх бүрдээ танд зориулан бэлтгэсэн ивээлийг зүрх сэтгэлдээ болоод оюун санаандаа хааж байгаа хэрэг аж. Амьдралд тан Эцэг хэрхэн ивээсэн асар олон арга замуудыг үүнийхээ оронд бод. Өнгөрсөн алдаанууд дээрээ анхаарлаа төвлөрүүлэх үе бүртээ Бурхан таныг гэмээс чинь аль хэдийнээ аварсан гэдгийг өөртөө сануул. Тэгээд, танд, таны дотор мөн танаар дамжуулан Түүний хийсэн эерэг зүйлс дээр анхаарлаа төвлөрүүл. Түүний сайн сайхны төлөө, таныг хүлж байсан гэм дээр анхаарлаа төвлөрүүлэхээ больсныхоо төлөө Түүнийг магтаж эхэл.

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Seven Keys To Emotional Wholeness

Сэтгэл санааны бүрэн бүтэн байдлын хувьд Бурханы хамгийн сайн сайхныг эрэлхийлэхийн тулд наад зах нь долоон үндсэн хэсэг байдаг. Эдгээрийг дэс дарааллаар авч үзэх хэрэггүй. Сүнслэг болон сэтгэл хөдлөлөө улам бүрэн бүтэн болоход тань гол дадал хэвшлийг амьдралдаа суулгахад тань туслах доктор Чарльз Станлитай нэгдээрэй. <p>Үүний адил уншлагын төлөвлөгөөнүүдийг олж мэдэхийг хүсвэл дараах хаягаар зочилно уу intouch.org/plans.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан In Touch үйлчлэлийн багт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.intouch.org/reading-plans