Сэтгэл хөдлөлийн бүрэн бүтэн байдлын долоон түлхүүрЗагвар

Seven Keys To Emotional Wholeness

7-с 4 дахь өдөр

4 дэх түлхүүр: Бурхантай арилжаа хийхээ боль

Шаргуу ажиллан, амьдралдаа сайн сайхан зүйлсийг хийчих л юм бол Бурхан таныг хүлээн авах болов уу гэж та боддог байж болох юм. Хэрэв та ингэж боддог бол, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхийн тулд сайн үйлсээр арилжаа хийхийг хичээж байгаа аж. Үнэндээ, Бурхан таныг байгаагаар чинь хүлээн зөвшөөрдөг хэдий ч Түүний хайрыг хүлээн авах тал дээр танд асуудал байгаа аж.

Та Түүний хайрыг бүрэн дүүрнээр хүлээн аваагүй учраас Бурханы өршөөлийг хүлээн авахтай та тэмцэлдэж байгаа байж болох юм. Эсвэл өгч байж авдаг, зарж байж худалдан авдаг соёлд маань та аль хэдийнээ дассан учраас үүнтэй адил арга замаар Бурхантай наймаалцаж болно гэж таамаглаж байгаа байж болох юм: Та үүнийг надад хийх юм бол би Танд үүнийг хийх болно. Ийм хүн төрөлхтний зарчмын дагуу Бурхан ажилладаггүй.

Түүнээс уучлал гуйн, Түүний хүслийг дагах үед Тэр таныг бүрэн дүүрнээр хүлээн авах бол Түүний зарчим мөн. Хэрэв Тэр амьдралд тань ямар нэгэн зүйлийг өөрчлөхийг хүсэх юм бол Түүний сахилгажуулалд бол тэвчээртэй бөгөөд энэрэнгүй (таны давж чадах чадвараас хэзээ ч давдаггүй), ба Түүний хайр бол хэзээ ч өөрчлөгддөггүй (хэзээ ч хойш татагддаггүй эсвэл авагддаггүй). Та хэчнээн шаргуу хичээсэн ч Бурханы хүслийг дагах тал дээр наймаалцах боломжгүй.

Наймаалцахынхаа оронд ямар арга замыг ашиглавал зохих вэ? Таныг асуусанд би үнэхээр баяртай байна! 

Бурханд найд.

Юу хүсэж буйгаа Бурханаас гуйн залбир, тэгээд Өөрийнхөө мэргэн ухаан болоод дуусашгүй хангамжийн дагуу залбиралд тань хариулна гэдэгт нь найд. "Тиймээс “Юу идэх билээ?”, “Юу уух билээ?” эсвэл “Юу өмсөх билээ” гэж санаа бүү зов. …Харин тэнгэрлэг Эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно." (Матай 6:31-33)

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Seven Keys To Emotional Wholeness

Сэтгэл санааны бүрэн бүтэн байдлын хувьд Бурханы хамгийн сайн сайхныг эрэлхийлэхийн тулд наад зах нь долоон үндсэн хэсэг байдаг. Эдгээрийг дэс дарааллаар авч үзэх хэрэггүй. Сүнслэг болон сэтгэл хөдлөлөө улам бүрэн бүтэн болоход тань гол дадал хэвшлийг амьдралдаа суулгахад тань туслах доктор Чарльз Станлитай нэгдээрэй. <p>Үүний адил уншлагын төлөвлөгөөнүүдийг олж мэдэхийг хүсвэл дараах хаягаар зочилно уу intouch.org/plans.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан In Touch үйлчлэлийн багт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.intouch.org/reading-plans