Освальд Чемберс: Баяр хөөр - Эзэн доторх хүч чадалЗагвар

Oswald Chambers: Joy - Strength In The Lord

30-с 18 дахь өдөр

Өөрийн хүч чадлыг мэдэх нь нүдийг нээгч Бурханы амийн урсгалд үргэлж саад болдог явдал юм. Суут ухаантай хүн бол Бурханд найдахаас илүү билэг ухаандаа тулгуурладаг. Мөнгөтэй хүн Бурханд найдахаас илүү мөнгөндөө ​​найддаг. Бидний ихэнх нь Бурханд бус, харин өөрсдийн эзэмшил зүйлдээ ач холбогдол өгдөг.

Эдгээр бүх хүч чадлын эх үүсвэрүүд нь давхар сул дорой байдлын эх үүсвэр юм. Гэвч бидний жинхэнэ амьдрал "Бурхан дотор Христтэй хамт нуугдаж" байдгийг ухаарах үед, бидэнд "бурханлаг бүхний бүрэн дүүрэн байдал нь оршиж" бид "Түүн дотор бүрэн төгс" болсон байдаг бөгөөд Түүний хүч чадал бидний махан биеийн мөн чанараар илэрхийлэгддэг. Өөрийн Сүнс нь бидний сул дорой байдал дотор Түүний хүч төгс төгөлдөр болсон гэдгийг сурч мэдэн бас баясан цэнгэх нууцлаг газар руу бидний хүн нэг бүрийг авчрахыг Бурхан бидэнд соёрхсон юм.

Эргэцүүлэн бодох асуултууд: Миний хүч чадал Бурханд хэрхэн саад болдог вэ? Миний хөрөнгө Бурханд хэрхэн саад болдог вэ? Би Бурханд найдахаас татгалзсанаас болоод ямар нууцыг мэдэж чадахгүй байна вэ?

"Бурхны ажилчин" номоос иш татав, © Discovery House Publishers
Ѳдѳр 17Ѳдѳр 19

Энэ төлөвлөгөөний тухай

Oswald Chambers: Joy - Strength In The Lord

Баяр хөөрийн тухай ухаарал бүхий энэхүү сан хөмрөгөөс "Эзэнийг дээдлэх миний чин хүсэл" (My Utmost for His Highest) номын зохиогч Освальд Чемберсийн мэргэн ухааныг олж мэдээрэй. Уншлага бүрд Чемберсийн номоос авсан хэсгүүд болон таны хувьдаа эргэцүүлэн бодох асуултууд багтсан. Тэрээр энгийн бөгөөд шулуун, Библид суурилсан мэргэн ухаанаараа танд урам зориг өгч, таныг уриалснаар, та Бурхантай харилцахад илүү их цаг зарцуулах хүсэлтэй болох юм.

More

We would like to thank Discovery House Publishers for providing this plan. For more information, please visit: www.utmost.org