Освальд Чемберс: Баяр хөөр - Эзэн доторх хүч чадалЗагвар

Эзэний баяр баясгалан мэдрэхүйц бодитой болсонд Бурхандаа талархъя, энэ нь ямар ч мэдрэмжээс хавьгүй дээр юм, учир нь Эзэний баяр баясгалан нь биднийг Бурханыг таньж мэдэх уруу хүргэдэг ба бидний биеэрээ үзүүлэх хүндэтгэл нь Бурханы хүндэтгэл юм. Бурханы Хүү Өөрийн гайхамшигт Золилтоор дамжуулан бидний дотор оршин буйг бид ойлгодог уу? Энэ бол ариун хүмүүсийн алдар бөгөөд жинхэнэ ариун байдлын алдар нь жинхэнэ аминд илэрхийлэгдсэн байдаг.
Төгс хүчит Бурхан Өөрийн бүтээлийн дотор бяцхан хүүхэд мэт сул дорой болсон. Төлөвшсөн итгэгч нар яг жаахан хүүхэд шиг энгийн бөгөөд баяр хөөртэй байдаг. Таныг амьдраасай гэсэн Бурханы амьдралаар амьдар, чи өтлөх биш харин ч улам залуужих болно. Бурханы арга замыг өөрийн амьдралд зөвшөөрснөөр гайхамшигтай залуу болох болно. Хэрвээ та хөгшрөөд байгаа мэт санагдаад байвал, энэ тал дээр илүү ажиллаж дахин төрөх хэрэгтэй.
Эргэцүүлэн бодох асуултууд: Би Христийн ариун байдлыг сахин дадлагажуулж байна уу? Бурхан ямар арга замаар миний дотор бий болж байна вэ? Би хүүхэд шиг баяр хөөртэй болохын тулд сул дорой болохыг хүсэж байна уу?
"Золилтын сэтгэл зүй" номоос иш татав, © Discovery House Publishers

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Баяр хөөрийн тухай ухаарал бүхий энэхүү сан хөмрөгөөс "Эзэнийг дээдлэх миний чин хүсэл" (My Utmost for His Highest) номын зохиогч Освальд Чемберсийн мэргэн ухааныг олж мэдээрэй. Уншлага бүрд Чемберсийн номоос авсан хэсгүүд болон таны хувьдаа эргэцүүлэн бодох асуултууд багтсан. Тэрээр энгийн бөгөөд шулуун, Библид суурилсан мэргэн ухаанаараа танд урам зориг өгч, таныг уриалснаар, та Бурхантай харилцахад илүү их цаг зарцуулах хүсэлтэй болох юм.
More
We would like to thank Discovery House Publishers for providing this plan. For more information, please visit: www.utmost.org
Холбоотой төлөвлөгөө унших

Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан

Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай

Ариун Сүнсээр удирдуулсан амьдрал: Жон Пайпертай хамт хийх чимээгүй цаг

Шинэ жил, Шинэ нигүүлсэл

Хамтдаа байвал хамаагүй дээр

Юу ч тохиолдсон Бурхан сайн гэдэгт итгэх нь

Цаг хугацаагаа Бурханд зориулах нь

Бүх зүйл амар амгалан байна: Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг хүлээн авах нь

Зааныхаа төлөө залбирах- Өөртөө итгэлтэйгээр залбирах