Освальд Чемберс: Баяр хөөр - Эзэн доторх хүч чадалЗагвар
Христ итгэлийн эхэн үед Бурханы ерөөлүүд маш бодитой, сэтгэл хөдөлгөм байдаг учир Бурханы хайр халамж тэдэн дээр байгаа мэт санагддаг. Тийм ч учраас итгэлээр биш харснаараа алхаж эхэлдэг. Гэвч дагалдагчдын амьдралаас Бурхан эдгээр тав тухыг авах үед, Бурхан доторх баяр баясгалан нь урьдынх шигээ бус, Түүний оршихуй нь тийм ч таатай сайхан биш болж, сүнслэг амьдрал нь хачин саарал (хэн нэгэн ингэж хэлж болох юм) юмаар бүрхсэн мэт санагдаж болох юм.
Хэсэг хугацаанд сүнс гүн харанхуйд ордог, тэгээд Бурхан түүнд ерөөлийн гэрэлд алхах болон Тэнгэрлэг баяр хөөрийн мэдрэхүй рүү орохын ялгааг зааж буйг ойлгож эхэлдэг, бүр энгийнээр тайлбарлавал, Бурхан түүний сүнсийг сэтгэл хөдлөл ба шашинлаг мэдрэмжээс гарган, итгэлийн хүрээнд оруулдаг.
Эргэцүүлэн бодох асуултууд: Бурхан надад ямар арга замаар дэлхийн ерөөлүүдийн худал хуурмаг гэрэлд бус, Тэнгэрлэг баяр хөөрийн гэрэлд алхахыг зааж байна вэ?
"Бурханы ажилчин" номоос иш татав, © Discovery House Publishers

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Баяр хөөрийн тухай ухаарал бүхий энэхүү сан хөмрөгөөс "Эзэнийг дээдлэх миний чин хүсэл" (My Utmost for His Highest) номын зохиогч Освальд Чемберсийн мэргэн ухааныг олж мэдээрэй. Уншлага бүрд Чемберсийн номоос авсан хэсгүүд болон таны хувьдаа эргэцүүлэн бодох асуултууд багтсан. Тэрээр энгийн бөгөөд шулуун, Библид суурилсан мэргэн ухаанаараа танд урам зориг өгч, таныг уриалснаар, та Бурхантай харилцахад илүү их цаг зарцуулах хүсэлтэй болох юм.
More
We would like to thank Discovery House Publishers for providing this plan. For more information, please visit: www.utmost.org