Освальд Чемберс: Баяр хөөр - Эзэн доторх хүч чадалЗагвар

Есүс Христ бол зөвхөн Аврагч төдийгүй, Тэрээр Хаан бөгөөд Өөрийн үзэмжээр зөвт байх талаар биднээс аливаа зүйлийг болоод бүх юмсыг шаардах бүрэн эрхтэй. Бид авралын баяр баясгалан, тайтгарлын тухай ярьдаг бол, Есүс Христ загалмайг үүрч, Түүнийг дагах тухай ярьдаг. Бидний цөөнх нь Есүс Христэд үнэнч байх талаар мэддэг. Бид Түүнийг тэнгэр ба газар дахь хүч чадалт Төгс Хүчит Бурхан, амьд биелэл болсноор төсөөлдөггүй, харин Есүс Христийг Христитгэлийн амьдралын хамгийн сайн үлгэр жишээ гэж хардаг. Бид Түүнийг амьдралын тэмцэл тулаанд гараа сунган, амь биеэ бүрэн зориулагч анд нөхрөө болгодог. Бид Түүнтэй бидний адил Нэгэн мэт харьцдаг, Түүнийг ярихад бид хөлөөсөө гутлаа тайлдаггүй. Есүс Христ бол Аврагч бөгөөд Тэрээр биднийг Өөрийн үнэмлэхүй бөгөөд ариун эрх мэдэл дор авардаг.
Эргэцүүлэн бодох асуултууд: Би өөрийгөө өргөх үед ямар баяр баясгаланг олдог вэ? Есүсийг Хаан байхаас илүү миний хамтран ажиллагч байхыг би илүү баяр баясгалантайгаар хүлээн авдаг уу? Бурханы хаант улсад захирагдах талаар бодохдоо би илүү баяр баясгалантай байна уу, эсвэл цаашид үргэлжлүүлэн зовж шаналах тухай бодож байна уу?
"Тэр Намайг алдаршуулна" номоос иш татав, © Discovery House Publishers
Эргэцүүлэн бодох асуултууд: Би өөрийгөө өргөх үед ямар баяр баясгаланг олдог вэ? Есүсийг Хаан байхаас илүү миний хамтран ажиллагч байхыг би илүү баяр баясгалантайгаар хүлээн авдаг уу? Бурханы хаант улсад захирагдах талаар бодохдоо би илүү баяр баясгалантай байна уу, эсвэл цаашид үргэлжлүүлэн зовж шаналах тухай бодож байна уу?
"Тэр Намайг алдаршуулна" номоос иш татав, © Discovery House Publishers
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Баяр хөөрийн тухай ухаарал бүхий энэхүү сан хөмрөгөөс "Эзэнийг дээдлэх миний чин хүсэл" (My Utmost for His Highest) номын зохиогч Освальд Чемберсийн мэргэн ухааныг олж мэдээрэй. Уншлага бүрд Чемберсийн номоос авсан хэсгүүд болон таны хувьдаа эргэцүүлэн бодох асуултууд багтсан. Тэрээр энгийн бөгөөд шулуун, Библид суурилсан мэргэн ухаанаараа танд урам зориг өгч, таныг уриалснаар, та Бурхантай харилцахад илүү их цаг зарцуулах хүсэлтэй болох юм.
More
We would like to thank Discovery House Publishers for providing this plan. For more information, please visit: www.utmost.org
Холбоотой төлөвлөгөө унших

Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан

Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай

Ариун Сүнсээр удирдуулсан амьдрал: Жон Пайпертай хамт хийх чимээгүй цаг

Шинэ жил, Шинэ нигүүлсэл

Хамтдаа байвал хамаагүй дээр

Юу ч тохиолдсон Бурхан сайн гэдэгт итгэх нь

Цаг хугацаагаа Бурханд зориулах нь

Бүх зүйл амар амгалан байна: Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг хүлээн авах нь

Зааныхаа төлөө залбирах- Өөртөө итгэлтэйгээр залбирах
