Освальд Чемберс: Баяр хөөр - Эзэн доторх хүч чадалЗагвар

Oswald Chambers: Joy - Strength In The Lord

30-с 1 дахь өдөр

Баяр баясгалан гэдэг нь би ямар нэг зүйлийг амжилттай хийх тухай биш харин би юуны төлөө бүтээгдсэн, сэргээгдсэн байна тэр зүйл надаар төгс биелэгдэхийг хэлнэ. Эцгийнхээ Өөрийг нь илгээсэн зорилгыг гүйцэтгэх нь бидний Эзэний баяр баясгалан байсан. Бид бүгд амьдрал дахь өөрийн байр сууриа олох ёстой бөгөөд сүнслэг байдлын хувьд бид Их Эзэнээс үйлчлэл хүлээн авахдаа үүнийг олдог. Үүнийг хийхийн тулд бид Есүстэй хамт байх ёстой. Бид Түүний тухай намайг аварсан Аврагч гэдгээс ч илүү зүйлсийг мэдэх ёстой. Би Их Эзэнээс үйлчлэл хүлээн авсан уу? Хэрэв тийм бол би түүндээ үнэнч байж, тэр үйлчлэлийг гүйцэлдүүлэхийн төлөө амьдралаа зориулах ёстой.

Эзэн минь, би Таны өмнө ирлээ. Миний бодол санаа, төсөөлөл, яриа бүгд Танаар дүүрэх хүртэл надад Өөрийн нигүүлслийг өгөөч. Та миний сүнсийг хэчнээн агуугаар шинэчилж, Өөрийн авралын баяр баясгаланд намайг сэргээсэн бэ!

Эргэцүүлэн бодох асуултууд: Миний оюун санаан дахь орон зай юу вэ? Зөвхөн миний хийж чадах юуг би хийж байна вэ? Их Эзэнээс надад өгөгдсөн миний үйлчлэл юу вэ? Би үйлчлэлдээ үнэнч байна уу? Миний амьдрал Есүсийн хувьд ямар үнэ цэнтэй вэ?

"Бурханаар дуудагдсан" ба "Бурханы хаалгыг тогшсон нь" номоос иш татав, © Discovery House Publishers

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Oswald Chambers: Joy - Strength In The Lord

Баяр хөөрийн тухай ухаарал бүхий энэхүү сан хөмрөгөөс "Эзэнийг дээдлэх миний чин хүсэл" (My Utmost for His Highest) номын зохиогч Освальд Чемберсийн мэргэн ухааныг олж мэдээрэй. Уншлага бүрд Чемберсийн номоос авсан хэсгүүд болон таны хувьдаа эргэцүүлэн бодох асуултууд багтсан. Тэрээр энгийн бөгөөд шулуун, Библид суурилсан мэргэн ухаанаараа танд урам зориг өгч, таныг уриалснаар, та Бурхантай харилцахад илүү их цаг зарцуулах хүсэлтэй болох юм.

More

We would like to thank Discovery House Publishers for providing this plan. For more information, please visit: www.utmost.org