Освальд Чемберс: Баяр хөөр - Эзэн доторх хүч чадалЗагвар

Oswald Chambers: Joy - Strength In The Lord

30-с 9 дахь өдөр

Бичээст баяр баясгалантайгаар чангаар дуулан уухай хадаах, Бурханыг магтах, баярлан хөөрөх гэх мэт сургамжууд дүүрэн байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн баярлан хөөрөх, чангаар магтах шалтгааны улмаас зүрхнээс ундран гардаг зүйл юм. Бие махбодын өвчин зовуурьтай хүн амьдралыг тийм ч сайхнаар хардаггүй шиг жинхэнэ гэрэл гэгээ ба баяр хөөртэй байхыг сэтгэлдээ шархтай нэгэн харах боломжгүй юм. Бурханы хүүхдүүддээ хүсдэг үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөрийг нь хулгайлан сүйтгэх гэсэн далд эмээлт ба айдас сэтгэлийн шарх эдгэх хүртэл үргэлж байсаар л байдаг.

Зөвхөн Бурхан л амьдралд буй урам хугаралтаас чөлөөлж чадна. Бурханы уучлалын баяр хөөр, нигүүлсэл, амар тайван дотор амьдрах нь урам зориг өгөх цорын ганц зүйл юм.

Эргэцүүлэн бодох асуултууд: Миний баяр хөөрийн шалтгаан юу вэ? Би бие махбодын эсвэл сүнсний ямар өвчнөөс эдгэрсэн бэ? Би ямар урам хугаралтаас чөлөөлөгдсөн бэ? Би ямар айдсаас ангижирсан бэ?

"Бурханы ажилчин" номоос иш татав, © Discovery House Publishers
Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Oswald Chambers: Joy - Strength In The Lord

Баяр хөөрийн тухай ухаарал бүхий энэхүү сан хөмрөгөөс "Эзэнийг дээдлэх миний чин хүсэл" (My Utmost for His Highest) номын зохиогч Освальд Чемберсийн мэргэн ухааныг олж мэдээрэй. Уншлага бүрд Чемберсийн номоос авсан хэсгүүд болон таны хувьдаа эргэцүүлэн бодох асуултууд багтсан. Тэрээр энгийн бөгөөд шулуун, Библид суурилсан мэргэн ухаанаараа танд урам зориг өгч, таныг уриалснаар, та Бурхантай харилцахад илүү их цаг зарцуулах хүсэлтэй болох юм.

More

We would like to thank Discovery House Publishers for providing this plan. For more information, please visit: www.utmost.org