Освальд Чемберс: Баяр хөөр - Эзэн доторх хүч чадалЗагвар

Хүмүүс ирээдүйн тэнгэрийн улсын талаарх сургаал номлолоос залхаад улмаар хэт туйлширсан байдлаас холдон зөвхөн амьдралд ойр гэгдэх зүйлтэй харьцах болжээ. Үр дүнд нь Бурханы хэлсэн бүхэн биелэгдэх болно гэдгийг мэдэх хэмжээлшгүй баяр хөөрийг тэд өөрсдөөсөө хулгайлахад хүрдэг. Золилт нь эр, эм гэлгүй бүх дэлхийг хамардаг. Гэм нүгэл болон диаволоор сүйтгэгдсэн бүхэн Есүс Христээр дамжуулан бүрэн золигдсон. Одоогоор энэ нь бидний хувьд төсөөлөгдөшгүй зүйл юм. Бурханы бүтээсэн дэлхий дээрх хүний нийгмийг ертөнц төлөөлдөг бөгөөд тэд юу хүссэнээ үйлдэцгээдэг, гэсэн ч дэлхий Бурханых хэвээрээ л байдаг. "Дөлгөөн хүмүүс ерөөлтэй еэ: Тэд дэлхийг өвлөх болно." Дөлгөөн хүмүүс Бурханы цагийг тэвчээртэйгээр хүлээдэг.
Баяр баясгалангүй үедээ бид Бурхан уруу эргэдэг бөгөөд Түүний баяр баясгалан нь бидний хүч чадал болохыг олж мэддэг.
Эргэцүүлэн бодох асуултууд: Хэдийгээр миний санаа зоволт бүрхэг харанхуй үүл мэт байвч Бурхан бол баяр хөөрөөр дүүрэн Нэгэн гэдэгт зүрх сэтгэл минь амар тайван байж чадаж байна уу? Түүний амлалтын биеллийг хүлээж байхдаа Христийн эцсийн ялалтад итгэх итгэл минь хангалттай баяр хөөртэй байна уу?
"Библийн дагуух ёс зүй" ба "Хамгийн дээд сайн сайхан" номоос иш татав, © Discovery House Publishers

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Баяр хөөрийн тухай ухаарал бүхий энэхүү сан хөмрөгөөс "Эзэнийг дээдлэх миний чин хүсэл" (My Utmost for His Highest) номын зохиогч Освальд Чемберсийн мэргэн ухааныг олж мэдээрэй. Уншлага бүрд Чемберсийн номоос авсан хэсгүүд болон таны хувьдаа эргэцүүлэн бодох асуултууд багтсан. Тэрээр энгийн бөгөөд шулуун, Библид суурилсан мэргэн ухаанаараа танд урам зориг өгч, таныг уриалснаар, та Бурхантай харилцахад илүү их цаг зарцуулах хүсэлтэй болох юм.
More
We would like to thank Discovery House Publishers for providing this plan. For more information, please visit: www.utmost.org
Холбоотой төлөвлөгөө унших

Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан

Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай

Ариун Сүнсээр удирдуулсан амьдрал: Жон Пайпертай хамт хийх чимээгүй цаг

Шинэ жил, Шинэ нигүүлсэл

Хамтдаа байвал хамаагүй дээр

Юу ч тохиолдсон Бурхан сайн гэдэгт итгэх нь

Цаг хугацаагаа Бурханд зориулах нь

Бүх зүйл амар амгалан байна: Христ мэндэлсний баяраар Есүсийн амар тайвныг хүлээн авах нь

Зааныхаа төлөө залбирах- Өөртөө итгэлтэйгээр залбирах