Освальд Чемберс: Баяр хөөр - Эзэн доторх хүч чадалЗагвар

Oswald Chambers: Joy - Strength In The Lord

30-с 15 дахь өдөр

Эзэн Есүсээс өөрийн амьдралын зорилгыг хүлээн авсан хүнийг үл тоомсорлох нь үргэлж амархан байдаг. Христийн төлөөх ажлыг хэн нэгэн биднээр хийлгэхийг хүссэн учраас хийдгээрээ, бидний ихэнх нь бусдыг дуурайгч нар байдаг. Бид Бурханы нигүүлслийн Сайн мэдээг гэрчлэх үйлчлэлээ бусад Христитгэлтнээс бус харин Есүс Христээс Өөрөөс нь хүлээн авах ёстой. Баяр баясгалан бол хүн юуны төлөө бүтээгдсэнээ төгс биелүүлсний үр дүн юм. Шинэ Гэрээ биднээс өөрсдийнхөө талаар юуг хүлээж авахыг шаарддаг талаар эргэн харах нь үргэлж шаардлагатай байдаг. Бидэнд өгөгдсөн хамгийн эхний үүрэг бол хүмүүст туслах бус, харин Бурханыг дуулгавартай дагах явдал бөгөөд бид энэ дуудлагыг хүлээн авснаараа биднийг жигшин, үл тоомсорлож байгаа хүмүүстэй харилцах шаардлагатай болдог.

Бурхан тун ойрхон бөгөөд асар их хүчтэй байдаг болохоор би Түүнд итгэх итгэлдээ улам их баярлан хөөрдөг бөгөөд өөрийн мэдрэмжид анхаарал хандуулахаа улам бүр багасгасаар байдаг.

Эргэцүүлэн бодох асуултууд: Би өөрийнхөө үйлчлэлийг олох гэхийн оронд бусдыг дуурайдаг уу? Бурхан өөр хэнд ч өгөөгүй боловч зөвхөн надад өгсөн гэрчлэл юу вэ? Бурхан надаар тунхаглуулахаар ямар баяр баясгалант үгийг өгсөн бэ?

"Золилтын сэтгэл зүй" ба "Өнөөдрийн уралдаанд гүйх нь" номоос иш татав, © Discovery House Publishers
Ѳдѳр 14Ѳдѳр 16

Энэ төлөвлөгөөний тухай

Oswald Chambers: Joy - Strength In The Lord

Баяр хөөрийн тухай ухаарал бүхий энэхүү сан хөмрөгөөс "Эзэнийг дээдлэх миний чин хүсэл" (My Utmost for His Highest) номын зохиогч Освальд Чемберсийн мэргэн ухааныг олж мэдээрэй. Уншлага бүрд Чемберсийн номоос авсан хэсгүүд болон таны хувьдаа эргэцүүлэн бодох асуултууд багтсан. Тэрээр энгийн бөгөөд шулуун, Библид суурилсан мэргэн ухаанаараа танд урам зориг өгч, таныг уриалснаар, та Бурхантай харилцахад илүү их цаг зарцуулах хүсэлтэй болох юм.

More

We would like to thank Discovery House Publishers for providing this plan. For more information, please visit: www.utmost.org