Освальд Чемберс: Баяр хөөр - Эзэн доторх хүч чадалЗагвар

Oswald Chambers: Joy - Strength In The Lord

30-с 20 дахь өдөр

Золгүй байдлын аз завшаан! Энэ бол баривчилгаагаа харах Паулын арга зам байв. Тэр тэднийг өөрийнх нь төлөө сэтгэлээр унахыг эсвэл Бурханы санаа зорилгод саад болсон гэж төсөөлөхийг хүсээгүй. Саад болоогүй, харин улам ахиулсан гэж тэр хэлэв. Үнэхээр сүйрсэн мэт харагдах тэр л зүйл нь хамгийн аз завшаантай зүйл болж хувирсан бөгөөд тэгснээрээ түүний зүрх баяр баясгалангаар бялхан, баяр баясгалангийн тэмдэглэл бий болжээ.

Энэ дэлхийн юунаас ч илүүтэй дуулгавартай байдлын сүнс Бурханд баяр баясгаланг өгдөг. Бурханы хайр зүрхэнд маань цутгагдах үед (Ром 5:5) би Бурханы зан чанарт эзэмдүүлдэг бөгөөд би дуулгавартай байдлаараа Түүнд хэр зэрэг хайртай болохоо мэддэг. Сүнслэг амьдралыг хэмжих хамгийн шилдэг хэмжээс бол үүний хэт хөөрөл биш харин дуулгавартай байдал юм.

Эргэцүүлэн бодох асуултууд: Ямар сүйрэл боломж болон хувирсан бэ? Хүндрэл бэрхшээлийн дундуур Бурхантай хамт алхаагүй байсан бол би ямар баяр баясгаланг амсахгүй алдах байсан бэ?

"Түүний дүр төрхтэй тохирохуй" болон "Хаана байгаагаа мэдэхгүй" номоос иш татав, © Discovery House Publishers
Ѳдѳр 19Ѳдѳр 21

Энэ төлөвлөгөөний тухай

Oswald Chambers: Joy - Strength In The Lord

Баяр хөөрийн тухай ухаарал бүхий энэхүү сан хөмрөгөөс "Эзэнийг дээдлэх миний чин хүсэл" (My Utmost for His Highest) номын зохиогч Освальд Чемберсийн мэргэн ухааныг олж мэдээрэй. Уншлага бүрд Чемберсийн номоос авсан хэсгүүд болон таны хувьдаа эргэцүүлэн бодох асуултууд багтсан. Тэрээр энгийн бөгөөд шулуун, Библид суурилсан мэргэн ухаанаараа танд урам зориг өгч, таныг уриалснаар, та Бурхантай харилцахад илүү их цаг зарцуулах хүсэлтэй болох юм.

More

We would like to thank Discovery House Publishers for providing this plan. For more information, please visit: www.utmost.org