Освальд Чемберс: Баяр хөөр - Эзэн доторх хүч чадалЗагвар

Oswald Chambers: Joy - Strength In The Lord

30-с 2 дахь өдөр

Бурханы ерөөлүүд нь сайн ба муу бүгдийн дээр бороо мэт асгардаг. Бурханы бялхам нигүүлслээс бүх эрүүл мэнд, суу ухаан, хөгжил цэцэглэлтийн агуу ерөөлүүд нь Түүнийг хүлээн авсан нэгний дээр зан чанар нөхцөл байдлаас нь үл хамааран ирдэг. Жишээлбэл, хэрвээ эрүүл саруул байдал нь Бурхантай хамт алхаж байгаа нэгний шинж тэмдэг гэвээс өөрсдийн сайн зан чанарын талаарх үзэл бодлоо өөрчлөх хэрэгтэй болдог, учир нь муу хүмүүс ч эрүүл саруул баяр хөөртэй аж төрж л байдаг шүү дээ.

Хүрээлэн буй орчин болон нөхцөл байдлын хооронд ялгаа бий. Хүн бүрд өөрсдийн гэсэн хүрээлэн буй орчин байдаг. Энэ нь түүний зан чанарт тохирсон нөхцөл байдлын үндэс суурь юм. Бидний зан чанар өөрсдийн маань хүрээлэн буй орчинг бий болгодог. Аз жаргал гэдэг нь бидний нөхцөл байдлаас зөвхөн биднийг аз жаргалтай байлгах зүйлсийг сонгохыг хэлдэг. Энэ нь хуурамч Христитгэлийн гол үндэс суурь юм. Библийн аль ч хэсэгт “аз жаргалтай” Христитгэлтний талаар яриагүй байдаг, харин баяр хөөрийн талаар асар их ярьдаг. Аз жаргал болж буй нөхцөл байдлаас хамаарч байдаг. Харин баяр хөөр нь гадаад нөхцөл байдлаас хэзээ ч хамаардаггүй.

Эргэцүүлэн бодох асуултууд: Бэрхшээл зовлон миний баяр хөөрт хэрхэн нөлөөлдөг вэ? Би Бурханы хайрыг надад өгсөн ерөөлөөр хэмждэг үү?

"Бурханы бүтээл" ба "Зовлон зүдүүрийн сүүдэр" номоос иш татав, © Discovery House Publishers

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Oswald Chambers: Joy - Strength In The Lord

Баяр хөөрийн тухай ухаарал бүхий энэхүү сан хөмрөгөөс "Эзэнийг дээдлэх миний чин хүсэл" (My Utmost for His Highest) номын зохиогч Освальд Чемберсийн мэргэн ухааныг олж мэдээрэй. Уншлага бүрд Чемберсийн номоос авсан хэсгүүд болон таны хувьдаа эргэцүүлэн бодох асуултууд багтсан. Тэрээр энгийн бөгөөд шулуун, Библид суурилсан мэргэн ухаанаараа танд урам зориг өгч, таныг уриалснаар, та Бурхантай харилцахад илүү их цаг зарцуулах хүсэлтэй болох юм.

More

We would like to thank Discovery House Publishers for providing this plan. For more information, please visit: www.utmost.org