Сургаалт үгс 30:7-9
Сургаалт үгс 30:7-9 АБ2013
Хоёр зүйлийг би Танаас гуйж байна Харин намайг үхэхээс өмнө надад бүү татгалзаарай! Хоосон хуурмагийг, худал үгийг Хол байлгаач, надаас. Ядуурлыг ч, баян тарган байдлыг ч Надад бүү өгөөч, Ногдох хувь минь болох талхаар намайг тэжээгээч. Эс тэгвэл би хангалттай дүүрнийг хүртэж, “ЭЗЭН гэж хэн юм бэ?” гээд, Няцаж буцах вий, Эсвэл ядууран хулгай хийж, Бурханыхаа нэрийг бузарлах вий.