YouVersion Logo
Search Icon

Plan Info

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - ҮйлсSample

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

DAY 8 OF 20

Үйлс номын энэ хэсэгт Антиох гэдэг худалдааны хотод иудей бус хүмүүс Есүсийг дагаж эхэлсэн талаар бичжээ. Энэ тухай сонссон Иерусалимд байсан дагалдагчид Барнабыг тийш нь илгээхээр болов. Барнаб Антиохт ирээд газар газраас ирсэн хүмүүс Есүсийн сургаалийг сурч, дагаж буйг нүдээр харав. Олон шинэ дагалдагчтай болж, хийх ажил их байсан тул Барнаб Саулыг дагуулан ирж Антиохт бүтэн жилийн туршид зааж сургажээ. Антиох хотод анх удаа Есүсийн дагалдагчдыг Христэд итгэгчид буюу "Христийн хүмүүс" гэж нэрлэсэн юм. Энэ хотод анхны олон үндэстний Есүсийн чуулган үүссэн. Сүмийн итгэгчдийн дийлэнх нь Иерусалимаас ирсэн Мессианик иудейчүүд байхаа больж, Христитгэл дэлхий даяар хурдацтай тархан олон үндэстэн ястанд хүрч эхлэв. Хэдийгээр тэдний зүс царай, хэл соёл өөр ч бүх дэлхийн Хаан, цовдлогдоод амилсан Есүст итгэдгээрээ ижил байлаа. Харин энгийн Ромчуудын хувьдамьдралын шинэ хэв маягийг заадаг энэхүү сайнмэдээ нь ойлгомжгүй, тэр бүү хэл аюултай санагдах болов. Ингээд Ромын эзэнт гүрний утсан хүүхэлдэй болсон Херод хаан итгэгчдэд зүй бус хандаж, цаазаар авах болов. Итгэгчдийг ийн хавчин дарангуйлах нь иудей шашны зарим удирдагчид таалагдсан тул үргэлжлүүлсээр эцэст нь Петрийг хорив. Петр үхэл амьдралын зааг дээр байхад анд нөхөд нь түүний төлөө тасралтгүй залбирцгаав. Херод Петрийг улангассан олонд хаяж өгөх гэж байсан тэр шөнө тэнгэрэлч шоронгийн өрөөнд орж ирэн Петрийг гав гинжнээс нь суллаж дагуулан гарчээ. Уншаад, эргэцүүлээд, хариулна уу: • Өнөөдрийн сонгосон хэсгийг уншаад танд ямар бодол, асуулт, ойлголт төрсөн бэ? • Үйлс 5:18-25-г Үйлс 12:4-тэй харьцуулаарай. Херод яагаад дөрвөн салаа цэргээр Петрийг мануулсан бэ? Эдгээр эшлэлээс харахад Херод нөхцөл байдлын тухай ямар ойлголттой байсан бэ? • Шоронд байсан Петрийг тэнгэрэлч сэрээж байгааг төсөөлөөрэй. Тэр үед юу болсон бол? Одоо Петрийн төлөө залбирч буй хүмүүсийн дунд байна гэж төсөөлөөрэй. Түүний төлөө залбираад сууж байтал чинь Петр хаалга тогшсон бол та яах байсан бэ? • Херод хурсан олныг анхаарч үзсэн хэр нь цорын ганц жинхэнэ Бурханыг үл ойшоосон. 12-р бүлгийн эхлэлийг (12: 1-4) төгсгөл хэсэгтэй нь(12: 22-23) харьцуулаарай. Энд гарч буй хүмүүст (12:7-8 болон 12:12-23) тэнгэрэлч яаж, яагаад тэгж хандсан бэ? • Уншиж, эргэцүүлсний дараа залбираарай. Амьдралынхаа төлөө Бурханд талархаж, Түүнийг хүндлээрэй. Хавчигдан дарлагдаж буй чуулгануудын итгэл найдвар, тэвчээр, авралын төлөө залбираарай.
Day 7Day 9

About this Plan

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус ...

More

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy