YouVersion Logo
Search Icon

Plan Info

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - ҮйлсSample

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

DAY 11 OF 20

Есүсийн дагалдагч болохыг хүссэн харь үндэстнүүд заавал иудей хүн (хозлуулж, Амралтын өдрийг сахин, зөвхөн кошер хоол хүнс хэрэглэдэг) болох ёстой гэж зарим иудейчүүд тулгаж байсныг Паул элч олж мэдсэн тухай энэ бүлэгт гарна. Барнаб, Паул хоёр энэ шаардлагыгэрс эсэргүүцэн асуудлыг Иерусалим дахь зөвлөлөөр хэлэлцэх болов. Тэнд Петр, Паул, Иаков(Есүсийн дүү) гурав бүх үндэстнийг Хаанчлалд оруулах нь анхнаасаа Бурханы төлөвлөгөө байсан гэдгийг Бичээсээс иш татан, үзсэн харснаараа батлан ярив. Ингээд зөвлөл нэгэн онцгой шийдвэр гаргасан нь иудей бус итгэгчид шүтээн шүтэх алив зан үйлд оролцох ёсгүйн дээр иудей уламжлалыг сахих эсвэл Торагийн хуулийн дагуух зан үйлийг дагах хэрэггүй гэв. Есүс иудей Мессиа боловчмөн бүх үндэстний Хаан билээ. Бурханы Хаанчлалд багтахын тулд аль нэг үндэстэн ястан байх эсвэл хууль дүрмийг дагах бус харин зөвхөн Есүсийг дагахад болно.

Уншаад, эргэцүүлээд, хариулна уу:

• Өнөөдрийн бүлгийг уншаад танд ямар бодол, ойлголт төрсөн бэ?

• Хэрэв Паул, Барнаб хоёр иудей хуулийн багш нартай (15:1-2) тулаагүй бол юу болох байсан бэ? Тэд яагаад үүнийг эсэргүүцэж асуудлыг зөвлөлөөр хэлэлцүүлсэн бэ? Тэдний Сүнсээр удирдуулсан энэ үйлс ямар үр дүнд шууд хүрсэн бэ (15:31)? Таны мэдэх хэн нэгэн шударга бусаар гадуурхагдаж байсан уу? Тэдний төлөө та хэрхэн зөв арга замаар тэмцэж чадах вэ?

• Уншиж, эргэцүүлсний дараа залбираарай. Өөрт нь итгэдэг бүгдийг Хаанчлалдаа оруулдагт нь Есүст талархаарай. Таны эргэн тойрны хүмүүст ямар асуудал бэрхшээл байгааг олж харахын төлөө залбираарай. Үнэнийг хайраар ярих зүрх зоригийг гуйн залбираарай.

Scripture

Day 10Day 12

About this Plan

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус ...

More

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy