YouVersion Logo
Search Icon

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - ҮйлсSample

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

DAY 10 OF 20

Паул, Барнаб хоёр Антиохоос хөөгдсөнийхөө дараа Есүсийн Хаанчлалын сайнмэдээг тээн Икониум уруу явжээ. Зарим нь тэдний ярьсанд итгэж, харин үл итгэсэн нь тэдний эсрэг хүмүүсийг турхирав. Байдал хурцдаж хотынхон хоёр талд хуваагдлаа. Дагалдагчид амь насанд нь аюул заналхийлж байгааг мэдээд Лукаоны хотууд Лустр, Дерб болон тэр хавийн нутаг уруу зугтжээ.

Лустрт байхдаа Паул амьдралдаа нэг ч удаа алхаж үзээгүй эртэй уулзаж, түүнийг Есүсийн хүчээр эдгээтэл хүмүүс түүнийг тэнгэрээс буун ирсэн нэгэн Грек бурхан гэж үзээдтахил өргөх гэж оролдов. Тэр даруй Паул, Барнаб хоёр тэдгээр хүмүүст үнэнийг ойлгуулахыг хичээн цорын ганц жинхэнэ Бурханы зарц нар гэдгээ хэлэв. Гэвч хүмүүс тэднийг хүлээж авсангүй харин ч Паул, Барнаб хоёрт дайсагнадаг хүмүүсийн ятгалгад автан тэднийг алах гэж оролдлоо. Тэд Паулыг ухаан баларттал нь чулуу шидээд үхсэн гэж бодон хотоос гарган хаяв. Паулын анд нөхөд түүнийг хүрээлэн зогсож байтал тэр босож ирээд буцаад хотруу зүглэлээ. Маргааш нь Паул, Барнабтай Дерб уруу явж сайнмэдээг тунхаглаад эргээд Лустр болон эргэн тойрны хотуудаар явж шинэ чуулгануудад ахлагчдыг томилж, Христэд итгэгчдийг зовлон дунд тэсвэр тэвчээртэй байхыг ятгав.

Уншаад, эргэцүүлээд, хариулна уу:

• Өнөөдрийн бүлгийг уншихад юу таныг гайхшруулж, бодлогошруулж, анхаарлыг тань татсан бэ?

• Чуулгануудыг хүчирхэгжүүлэхийн тулд Паул элчийн хэлсэн үгийг уншаарай (14:22). Есүст итгэх итгэлээс тань болж таны амьдралд асуудал бэрхшээл тулгарч байсан уу? Өнөөдрийн үг таныг хэрхэн урамшуулж байна вэ?

• Уншиж, эргэцүүлсний дараа залбираарай. Юу таныг гайхшруулсан, юутай санал нэг байгаагаа Бурханд яриарай. Юунаас айдгаа Бурханд илэн далангүй хэлж, тэсвэр тэвчээртэй байхад хэрэгтэй бүхнийг гуйгаарай.

Scripture

Day 9Day 11

About this Plan

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус болох видео, оновчтой хураангуй, эргэцүүлэх асуултыг энд багтаасан.

More