YouVersion Logo
Search Icon

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - ҮйлсSample

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

DAY 14 OF 20

Есүс бол иудейчүүдийн хийгээд бүх дэлхийн Аврагч Хаан гэдгийг тунхагласныхаа төлөө Паул зодуулж, хоригдож, бүр хотоос хөөгдөж байсан тухай Лук бичсэн. Паул Коринт хотод очоод дахин хавчигдан зовох байхдаа гэж бодож байтал нэгэн шөнө Есүс түүнд үзэгдлээр дамжуулан "Бүү ай, харин ярь. Бүү дуугүй бай. Учир нь Би чамтай хамт байна.Хэн ч чамайг хорлох гэж гар хүрэхгүй. Учир нь Миний хүмүүс энэ хотод олон бий" гэв. Тэгээд Паул энэ хотод нэг жил хагас оршин суухдаа Бичээсийг зааж, Есүсийн тухай хүмүүст хуваалцсан. Түүнд хор учруулахыг зарим хүмүүс завдах боловч Есүсийн хэлсэнчлэн тэдний оролдлого бүтэлгүйтэв. Тэр бүү хэл Паулыг хорлохыг завдсан нэгэн өөрөө хохирсон. Паулыг Коринт хотоос хөөсөнгүй. Харин түүний явах цаг ньболоход тэр шинэ анд нөхдийн хамтаар Кайсари, Антиох, Галат, Фруг, Ефес дэх итгэгчдийг хүчирхэгжүүлэхийн тулд замд гарлаа.

Ефес хотод очоод Паул Есүсийн шинэ дагалдагчдад Ариун Сүнсний бэлгийг таниулав. Тэр тэнд хоёр жилийн туршид зааж, Есүсийн тухай сайнмэдээг Азид түгээв. Олон хүнгайхамшигтайгаар эдгэрч, чөлөөлөгдөж үйлчлэл нь ид цэцэглэж байлаа. Маш олон хүн хиймэл шүтээнд мөргөхөө больж, Есүсийг дагах болсон нь хотын эдийн засагт хүчтэй нөлөөлсөн. Элдэв шүтээн зарж ашиг орлого олдог байсан худалдаачид үүнд дургүйцэн ард олныг охинтэнгэрээ өмгөөлөнтэмцээч хэмээн Паул болон түүний нөхдийн эсрэг турхирав. Хот үймээн самуунд автаж хотын захирагч хурсан олныг тайвшруулах хүртэл бослого үргэлжлэв.

Уншаад, эргэцүүлээд, хариулна уу:

• Үйлс 18:9-10 дээр Есүс Паулд хэлсэн үгийг Матай 28:19-20 дээр хэлсэн үгтэй харьцуулаарай. Танд юу ажиглагдаж байна вэ? Исаиа 41:10 дээр эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан Бурхан ард түмэндээ юу гэж айлдсан бэ? Өнөөдөр Есүсийн хэлсэн үг таныг хэрхэн зоригжуулж, юунд уриалж байна вэ?

• 9-10-р эшлэлд энэ хотод Есүсийн хүмүүс олон бий гэсэн нь ямар утгатай вэ? Та өөрийн оршин суудаг газартаа Есүсийн хүн мөн үү?

• Бурхад хотыг нь хамгаалж эд баялаг өгдөг гэж итгэдэг байсан тул Ромчууд олон янзын шүтээнд мөргөдөг байв. Шүтээн гэдэг нь аюулгүй байдал, тав тухын төлөөЕсүсээс өөр зүйлд итгэж найдах юм. Танай хотод ямар шүтээн байдаг вэ? Хэрэв хүмүүс эдгээр шүтээнд мөргөхөө болиод Есүст итгэвэл энэ нь хотын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

• Уншиж, эргэцүүлсний дараа залбираарай. Есүст талархаарай. Амьдарч буй хотдоо ямар өөрчлөлт гараасай гэж хүсэж байгаагаа Түүнд хэлээрэй. Өнөөдөр Бурханы үйлсэд оролцохын тулд Түүнээс эр зоригийг гуйгаарай.

Day 13Day 15

About this Plan

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус болох видео, оновчтой хураангуй, эргэцүүлэх асуултыг энд багтаасан.

More